104
Есүс даруухан төрсөн
Нухацтай
1. Есүс даруухан төрсөн ч
Ертөнцөд сүрлэг ирнэ.
Гуниг, шаналал амссан Тэр
Газарт хаанчлахаар ирнэ.
Газарт хаанчлахаар ирнэ.
2. Эгэл доорд Хурга байсан ч
Эзэн агуу “Би байдаг”.
Загалмай дээр бөхийсөн ч
Тэрбээр үүлсийг хөлөглөнө.
Тэрбээр үүлсийг хөлөглөнө.
3. Цус, нулимсаар уйлсан ч Тэр
Алдар сууд дахин ирнэ.
Түүнийг гадуурхсан хүмүүс
Хаан болсон Түүнийг танина.
Хаан болсон Түүнийг танина.
4. Орь ганцаар орхигдсон ч Тэр
Одоо сэнтийд заларсан.
Даруу Тэр бүхнийг хүлцсэн ч
Дахин тэвчих хэрэггүй.
Дахин тэвчих хэрэггүй.
Үг: Парли П.Пратт, 1807–1857
Ая: Жиакомо Маярбийр, 1791–1864, шинэчлэн өөрчилсөн.