Дуу хөгжим
Итгэлээр урагшил


135

Итгэлээр урагшил

Эрч хүчтэй

1. Итгэлээр урагшлан хүмүүст

Их Эзэний тухай ярь.

Тэр Бурханы Хүү гэдгийг гэрчилж,

Түүний үгийг түгээ.

Бүх үндэстэн, ястны хүмүүс

Бурханы үр сад гэдгийг

Зоригтойёо та урагшлан,

Зон олонд хүргээрэй.

2. Гал халуун хайр тээж урагшлан,

Гэр бүлийн талаар ярь.

Үнэхээр хайртай хүмүүстэйгээ

Үүрд мөнх хамт байх болно.

Шан харамж гэлгүй урагшлан,

Шаргуу ажиллан, үйлчил.

Ийн та Их Эзэнд үйлчлэхийн

Энгүй баяслыг амсана.

3. Сүр хүчээр урагшлан, хүмүүст

Сайн мэдээ сэргээгдсэнийг,

Христээр дамжин мөнх амьдралыг

Хүлээн авна гэж хэл.

Үлэмжийн хайр, амар тайвны

Үнэнийг нь заагаарай.

Ариун үгийг сонссон бүхэн

Аврагчаа магтацгаая.

Үг: Рут М.Гарднэр, 1927–1999. © 1985 IRI

Ая: Лайл Ж.Гарднэр, 1926–2012. © 1985 IRI

Doctrine and Covenants 42:6

Matthew 24:14