Дуу хөгжим
Тэнгэр элчийн айлчлал


10

Тэнгэр элчийн айлчлал

Бодлогошронгуй / Урам зоригтой

1. Тэнгэр элч дэлхийд ирж,

Тэр нам гүмийг эвдлээ.

Дээрээс айлчлан ирээд,

Дараах үгсийг хэллээ.

Ай, энэхүү Кумора гүвээнд

Ариун бичээс нууцлагдсан буй.

Ай, энэхүү Кумора гүвээнд

Ариун бичээс нууцлагдсан буй.

2. Эрт дээр үед Моронай

Энэ цэдгийг лацдан нуув.

Эл түүх газраас ярихаар

Эзэний зарлигийг хүлээв.

Дэлхийг Христийн хаанчлалд бэлдэхээр

Дахин алтан ялтсууд ирсэн.

Дэлхийг Христийн хаанчлалд бэлдэхээр

Дахин алтан ялтсууд ирсэн.

3. Урьд цагт тогтнож байгаад,

Устаж мөхсөн гүрний,

Уг Иосефын удмын

Урт түүх энд бичигдсэн.

Сайн мэдээний бүрэн байдал

Судрын алтан хуудсанд оршино.

Сайн мэдээний бүрэн байдал

Судрын алтан хуудсанд оршино.

4. Өнө удаан хүлээсэн

Өдөр биеллээ оллоо.

Хүмүүс гэрлийг даган,

Харанхуй үүрд замхраг.

Ариун судрын лацыг нь нээж,

Алдар суу, гэрлийг нь түгээг.

Ариун судрын лацыг нь нээж,

Алдар суу, гэрлийг нь түгээг.

5. Израил хөгжин баясаж,

Ирж гэртээ цуглацгаана.

Иерусалимд зориулж,

Эд баялгаа өргөнө.

Сион босож, дэлхийг гэрэлтүүлэхэд

Сургаалын үнэнийг бүгд сонсоно.

Сион босож, дэлхийг гэрэлтүүлэхэд

Сургаалын үнэнийг бүгд сонсоно.

Үг: Парли П.Пратт, (1807–1857)

Ая: Жон Э.Түллидж, (1806–1873)

Joseph Smith—History 1:30–34

Doctrine and Covenants 128:20