162 Үйлчлэхээр дуудагдсан та нар бүгд Эрэгтэйчүүд Зоригтой 1. Эзэн Бурханд үйлчлэхээр дуудагдсан та нар бүгд Эрхэм санваарыг Түүний үгээр хүлээн аваад, Ард түмэнд сайн мэдээний ач ивээлийг түгээ. Аврал, үнэн, амгаланг уулсын дээр зарлагтун. 2. Омог бардамнал, дэлхийн алдар нэр, атаархлаар Оюунаа сэвтүүлэлгүй, зоригт дайчид шиг бай. “Бурхантайгаа уулзахад бэлд” хэмээн нойрсох түмэнд Бүрээн дуу мэт чанга агаад удаан дуугаа өргө. 3. Хөнгөмсөг зан, үг яриа, бардам явдлаас татгалз. Хэзээд ч залбирлаа өргө. Үнэний дагуу амьдар. Танд Тайтгаруулагч заана, адислалаа илгээнэ. Таны Аврагч тантай хамт эцсийг хүртэл үүрд байна. 4. Адислал таныг хүлээнэ. Бурхан итгэл өгнө. Алдар суугийн титэм зүүж, үхлийг ялах болно. Удахгүй боодлоо үүрцгээн, Сионд ирэх болно, та. Уй гашуугаас үүрд хагацаж, алдрын титэм авна. Үг: Мари Жадд Пэйж, 1818–1907 Ая: Даниэл Б.Таунэр, 1850–1919 Doctrine and Covenants 4:1–7 Doctrine and Covenants 75:2–5