Дуу хөгжим
Хөтлөөч, намайг


51

Хөтлөөч, намайг

Залбирч буй мэт

1. Түнэр харанхуйн дундуур Гэрэл Та

Хөтлөөч, намайг!

Харанхуй шөнө гэрээсээ хол байна, би.

Хөтлөөч, намайг!

Алс замыг харуулаач гэж би гуйхгүй.

Алхмын цаадахыг гэрэлтүүлж өгөөч, Та.

2. Танд хандан урьд өмнө залбираагүй тул

Хөтлүүлээгүй.

Тонж ганцаар бэдэрч байв. Харин одоо

Хөтлөөч, намайг!

Өнгөтэй өөдтэйд дурлан, бардам байсан

Өмнөхийг минь эргэж бүү дурсаач, Та.

3. Удаан хугацаанд хүч Тань намайг адисалж,

Урт шөнө дуустал

Ус, намаг, хад цохион дундуур үргэлж

Хөтөлнө, намайг!

Тэнгэрт хальсан хамгаас хайрт хүмүүс минь

Тэр нэг өглөө мишээн инээмсэглэнэ.

Үг: Жон Хэнри Нюман, 1801–1890

Ая: Жон Б.Дайкс, 1823–1876

Psalm 43:3

Psalm 119:133–135