1. Зөвийг хийгтүн; үүрийн туяа гийлээ.
Эрх чөлөө, гэрэлт ирээдүй айсуй.
Тэнгэр дэх элч нар үг, үйлдэл бүрийг тань
Тэмдэглэн бичнэ. Тиймээс зөвийг хий.
[Chorus]
Зөвийг хийгтүн; Алив зүйл танд тохиосон ч
Эрх чөлөөний төлөө чадлаараа тэмц.
Эр зориг гарган, ирээдүйгээ та угт.
Эзэний адислал хүлээнэ. Зөвийг хий.
2. Зөвийг хийгтүн; хүлээс суларсаар байна.
Зэвэрч, гандаж муудлаа, боолчлогсдын гинж.
Итгэл найдвар зовлон шаналлыг хөнгөлнө.
Ийн үнэн ялна. Тиймээс зөвийг хий!
[Chorus]
Зөвийг хийгтүн; Алив зүйл танд тохиосон ч
Эрх чөлөөний төлөө чадлаараа тэмц.
Эр зориг гарган, ирээдүйгээ та угт.
Эзэний адислал хүлээнэ. Зөвийг хий.
3. Зөвийг хийгтүн; Бүү ай итгэлтэй бай.
Зорилго тань тодорхой байна, урагшаа.
Зовлонгийн нулимс үүрд мөнхөд дуслахгүй.
Зөвийг хийсний шагнал таныг хүлээнэ.
[Chorus]
Зөвийг хийгтүн; Алив зүйл танд тохиосон ч
Эрх чөлөөний төлөө чадлаараа тэмц.
Эр зориг гарган, ирээдүйгээ та угт.
Эзэний адислал хүлээнэ. Зөвийг хий.
Үг: з.н.т., The Psalms of Life, Boston, 1857
Ая: Жорж Кайллмарк, 1781–1835