Дуу хөгжим
Ариун Сүнсний Тань өдөөлтөөр заахад туслаач


143

Ариун Сүнсний Тань өдөөлтөөр заахад туслаач

Бадрангуй

1. Ариун Сүнсний Тань өдөөлтөөр

Аав аа, Та заахад туслаач.

Өөдөө харцаа чиглүүлэхэд нь

Өрөөлийг зоригжуулъя.

2. Харанхуйд төөрөлдсөн андаа

Хөтөлж гаргахад туслаач.

Алдар сууд хүрэх замыг Тань

Ариун Сүнсний гэрлээр заая.

3. Өрөвч сэтгэл надад хайрлаач.

Өөрийн Тань үгийг хэлье.

Энэрэнгүй мутраа Та сунгаач.

Энэрэл хайрыг Тань түгээе.

4. Төөрсөн хургыг олоход туслаач.

Таны сүрэгт нийлүүлье.

Хоньчин яаж болохыг Та заагаач.

Хоньдыг Тань бибээр тэжээе.

Үг ба ая: Лорин Ф.Вийлрайт, 1909–1987. ©1958,1985 Лорин Ф.Вийлрайт. Энэ дууллыг ашгийн бус зорилгоор сүмд болон гэртээ ашиглахаар хувилж болно.

Doctrine and Covenants 43:15–16

John 21:15–17