Дуу хөгжим
Эрт үед Давид хааны хотод


110

Эрт үед Давид хааны хотод

Хүндэтгэлтэй

1. Эрт үед Давид хааны хотод

Энгийн нэгэн жүчээ байв.

Нэгэн эх тэжээлийн тэвшинд

Нярай үрээ хэвтүүлэв.

Хонгорхон хүү нь Есүс байв.

Хайртай эх нь Мариа байв.

2. Түмний Эзэн, Эцэг Бурхан

Тэнгэрээс бууж, дэлхийд залрав.

Төрсөн гэр нь малын жүчээ,

Тоссон ор нь тэжээлийн тэвш.

Эгэл даруу ядуусын дунд

Эзэн Аврагч маань амьдарчээ.

3. Аврагчийн гэтэлгэгч хайраар

Агуу Түүнийг бид харна.

Тэр энхрийхэн ялдам хүүхэд

Тэнгэр дэх Эзэн минь юм.

Хаант улсдаа Тэр аваачихаар

Хүүхдүүд биднийг удирдана.

Үг: Сэсил Франсис Александр, 1818–1895

Ая: Хенри Ж. Гаунтлет, 1805–1876

Luke 2:4–7, 11–12

Mosiah 3:5–8