35
Бүхнийг Чадагч, Их Эзэнийг магтъя
Баяртай
1. Бүтээлтийн Хаан, Бүхнийг Чадагч,
Их Эзэнийг магтацгаа!
Бидний эдгээгч хүч мөн аврал болсон
Түүнийг магтъя.
Бүгд нэгдэцгээ.
Бишгүүр, ятгаа тоглон, дуулж,
Баясан бахдаж, Түүнийг магтъя!
2. Бүхнийг алдар суугаар захирагч
Их Эзэнийг магтацгаа!
Хан бүргэд адил Тэрбээр гэгээнтнүүдээ хамгаалдаг.
Танд хэрэгтэйг
Аврагч Эзэн тань өгснийг
Анзаарахгүй байна гэж үү дээ?
3. Биднийг хамгаалж, амьдрал дэвжээх Их Эзэнийг магтацгаа!
Бурханы сайн сайхан, нигүүсэл биднийг мөнхөд ивээнэ.
Бүгдийн төлөө
Бүхнийг Чадагч, Анд Найз маань
Бас юу хийж чадахыг тунгаан бод.
4. Алив бүхнээрээ бишрэн шүтэж, Эзэнийг магтацгаа!
Амьд бүхэн Абрахамын үрстэй хамт Түүнийг бишрэг.
“Амен” гэх үг
Агуу Түүнийг бид биширч,
Алдрыг нь өргөж буйг илтгэг.
Үг:Иоахим Неандер, 1650–1680; орчуулсан Катэрин Винквөрт, 1829–1878
Ая: Стралсанд дууны номноос авав, 1665; Найруулсан Вилиам С.Бэннэтт, 1816–1875, ба Отто Голдшмидт, 1829–1907