Дуу хөгжим
Бурханы бүх хөвгүүн ирцгээ (Эрэгтэйчүүд)


165

Бурханы бүх хөвгүүн ирцгээ

Эрэгтэйчүүд

Шийдэмгий

1. Санваар хүлээн авсан Бурханы бүх хөвгүүн ирцгээ.

Сайн мэдээг түгээцгээн, Түүний хүмүүсийг цуглуул.

Тараагдсан Израилыг нэгтгэх,

Хожмын үеийн ажил эхлэв.

Хургыг магтах тэднийг Сионд буцаан авчир.

2. Эргээч, тарж бутарсан хоньд оо, Хоньчныхоо дууг сонс.

Эртнээс зөгнөн хэлсэн тэр адислал ирэх үед

Бошиглогчдын угтан харснаар

Бурхан таныг сүрэгтээ авч,

Хургыг магтахаар таныг Сионд авчирна.

3. Наманчил, баптисм хүрт, нүглийнхээ өршөөлийг ав.

Нэгдэн нийлэхийн төлөө, Сүнсний агуу хүчийг хүрт.

Бүхий л зовлонгоо Түүнд даатга.

Бурхан залбирлыг тань сонсож,

Хургыг магтахаар таныг Сионд, гэртээ авчирна.

4. Түмэн зовлон, бэрхшээл бүрэн дуусах тэр л үед

Таны сүнс Амилуулалт хүлээн, дээш хөөрөн одно.

Тийн та түүний оршихуйд баясаж,

Тэнгэрлэг баяр хөөрөөр дүүрч,

Мянган жил Хургыг магтахаар Сионд амьдарна.

Үг: Томас Дэвинпорт, 1815–1888

Ая: Орсон Пратт Хүйш, 1851–1932

Doctrine and Covenants 33:5–11

Doctrine and Covenants 133:7–8, 56