Дуу хөгжим
Би гайхширна


98

Би гайхширна

Бодлогошронгуй

1. Би Есүсийн агуу хайрыг гайхширан биширнэ.

Бэлэглэсэн тэр их ач ивээлд нь алмайран байна.

Тэр гэмт миний төлөө зовж, цусаа урсган, хальсан.

Тийн цовдлогдсоныг мэдээд би балмагдан чичирлээ.

[Chorus]

Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тул

Амиа өргөөд хальсан!

Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!

2. Бардам, тэрслүү бодгалийг минь Тэрбээр аврахаар

Бурханы сэнтийгээсээ буусанд нь би гайхширна.

Гэм нүгэлт биднийг хүлээн авч, өмгөөлж, гэтэлгэн,

Гайхам хайраар хайрлан, энэрсэнд нь гайхширна.

[Chorus]

Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тул

Амиа өргөөд хальсан!

Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!

3. Гараа хадуулж, цусаа урсган, төлөөсийг төлсөн

Гэтэлгэгчийн нигүүлсэл, хайрыг мартана гэж үү?

Үгүй, Бурханы сэнтийд Түүний хөлд сөгдөх хүртлээ

Өршөөлийн суудлын өмнө Түүнийг магтан дээдэлнэ.

[Chorus]

Аврагч Эзэн намайг үнэхээр хайрласан тул

Амиа өргөөд хальсан!

Ай, энэ гайхамшигтай, гайхамшигтайяа!

Үг ба aя: Чарльз Х.Гэбриэл, 1856–1932

Mosiah 3:5–8

John 15:13