1. Хан хөхий уул хадын Тань төлөө
Хайрт Бурхан Таныг магтъя.
Хүүхдүүдээ уулсынхаа нөмөрт
Хүчирхэг түмэн болгосон.
Эзэн Та Израилыг сонгон,
Эрх чөлөө тийш залсан.
[Chorus]
Хан хөхий уул хадын Тань төлөө
Бурхан Таныг магтъя.
2. Бусармаг гадуурхагчдын гарт
Бид бүгд ихэд шаналлаа.
Балмад дарангуйлагчдын дунд
Бид нэн туйлдан бэдэрлээ.
Хүчин мөхөсдсөн үед маань
Та хүчирхэг болголоо.
[Chorus]
Хан хөхий уул хадын Тань төлөө
Бурхан Таныг магтъя.
3. Цайз мэт сүндэрлэх уулсын дунд
Та биднийгээ цуглуулжээ.
Хайрт хүмүүсээ газар газраас
Хамгаалахаар Та авчирлаа.
Уул, ус, ургамал тэгширсэн
Уудам хөндийн төлөө.
[Chorus]
Хан хөхий уул хадын Тань төлөө
Бурхан Таныг магтъя.
4. Гэрэл нь ямагт цацарсаар байх
Гэрэлт цамхгийн манаач бид.
Тэнгэр дэх тахилын ширээний
Туйлбартай хамгаалагч бид.
Таягаараа цохиоч энэ хадыг
Тэндээс зориг бадарна.
[Chorus]
Хан хөхий уул хадын Тань төлөө
Бурхан Таныг магтъя.
Үг: Фэлишия Д.Хэманс, 1793–1835; өөрчилсөн Эдвард Л.Слон, 1830–1874
Ая: Эван Стивэнс, 1854–1930