116
Анхны Ноэл
Жаргалтай
1. Тэртээ өвлийн жихүүн хүйтэн шөнө
Хээр талд хэдэн хоньчин сүргээ манаж байлаа.
Хээр хоноглож байсан тэр хоньчдод
Тэнгэр элч анхны Ноэлыг тунхаглав.
[Chorus]
Ноэл, Ноэл, Ноэл, Ноэл!
Израилын Хаан Тэр мэндэллээ!
2. Тэд тэнгэр өөд харцаа илгээв.
Тэртээ зүүнтэйд од гялалзаж байв.
Тэр од орчлонг тод гэрэлтүүлж,
Өдөржин, шөнөжин тасралтгүй гийсээр байв.
[Chorus]
Ноэл, Ноэл, Ноэл, Ноэл!
Израилын Хаан Тэр мэндэллээ!
Үг ба ая: Английн уламжлалт Христийн мэндэлсний баярын дуу, ойролцоогоор. XVII зуун.