34
Бурханд алдрыг өргөе
Баяртай
1. Бурханд алдрыг өргө!
Тэнгэр газар хариул.
Түүнийг бүгд магт.
Бидний зовлонг үүрсэн
Бурханы хайрыг хүндэл.
Алдаршуулан үүрд дуул:
Ариун Хурга!
2. Бурхан Эзэн Есүс
Бидний нүглийг үүрсэн.
Түүнийг бүгд магт.
Биднийг үхлээс хэлтрүүлж,
Бүхнийг хийсэн болохоор
Агуу нэрийг нь дуул:
Ариун Хурга!
3. Хөх тэнгэрт орших тэд
Хайрын дууг хоршин дуул.
Түүнийг бүгд магт.
Мянга мянган жилийн турш
Магтан дуулцгаая, Түүнийг.
Алдаршуулан хүндэлье:
Ариун Хурга!
Үг: Жэймс Аллэн, (1734–1804), өөрчилж зассан.
Ая: Фэличэ дэ Жиардини, (1716–1796)