Дуу хөгжим
Бурхан биднийг хайрласан тул


97

Бурхан биднийг хайрласан тул

Хүндэтгэлтэй

1. Биднийг ихэд хайрласан тул

Бурхан Христ Есүсийг илгээв.

Бурханд хүрэх цор ганц замыг

Бидэнд Тэрээр харуулсан юм.

2. Бурханы хүмүүн болон ирж,

Бэрх зовлонг хүслээрээ үүрсэн.

Гэм зэмгүй ариун Тэр нөгчиж,

Гажсан хуулийн төлөөс болсон.

3. Ямар их тэнгэрлэг хайр вэ!

Яавч би үүнд талархаад баршгүй.

Зүрх сэтгэлдээ намайг багтаан,

Золиосыг Тэрээр өргөсөн.

4. Хүү нь эцэгтээ захирагддаг шиг

Хүслийг нь үг, үйлсээр дагая.

Ариун Нэгэнээс хүүгийн хувьд би

Аливаад хэрхэн үйлдэхийг сурдаг.

5. Эзэний өргөсөн цус, биеийг

Энэ ариун ёслол төлөөлдөг.

Үргэлж Түүнийг дурсан санадгаа

Үүнээс би хүртэж харуулъя.

Үг: Эдвард П.Кимбал, 1882–1937

Ая: Алэксандэр Шрайнэр, 1901–1987. © 1948 IRI

John 3:16–17

Doctrine and Covenants 34:3

Хэвлэх