Дуу хөгжим
Гэгээн алдрыг магтъя


32

Гэгээн алдрыг магтъя

Ялгуусан байдалтай

1. Гэтэлгэгч Хаан Таныхаа

Гэгээн алдрыг магтъя.

Хүүхдүүд Тань баярын дуугаар

Хосаннаг өргөж байна.

Их Эзэний нэрээр ирсэн

Израилын Хаан бол Та.

Давидын язгуурт Хүү Та

Адислагдсан Нэгэн.

2. Тэнгэр элч нар хурж цуглаад,

Дээрээс Таныг магтана.

Дэлхийн бүтээл бид хамтдаа

Дуу хоолойгоо өргөнө.

Дал модны мөчрөөр даллан,

Еврейчүүд хамт угтсан.

Дуулал, магтаал, хайраар

бидДуурсган Таныг магтъя.

3. Өргөст титмээс Тань өмнө

Өргөмжлөн тэд магтсан.

Өндөрт заларсан Таныг

Өдгөө бид дуулж магтъя.

Тэдний магтууг хүртсэн Та

Бидний дууллыг сонсоно уу.

Өнтэй сайн бүхнийг дээдлэгч

Өгөөмөр Хаан минь ээ.

Үг: Орлианы Тиодалф, ойр. 760–821

Ая: Мэлшуар Тэшнэр, 1584–1635

Psalm 148

John 12:12–13

Хэвлэх