1. Ай, бяцхан хот Бетлехем минь
Амгалан харагдана.
Дуг нойронд автсан хот дээгүүр
Дүнсгэр одод түглээ.
Харанхуй гудмуудад тань
Үүрдийн Гэрэл гийлээ.
Хамаг жилийн айдас, найдвар
Үдшээр ийн эвлэрлээ.
2. Христ Мариагаас мэндэлэхэд
Хорвоо дэлхий нойрсоно.
Харин тэнгэрт элч нар цуглаад,
Хайраар бишрэн ажна.
Эрт үүрийн одод хамтдаа
Христийн төрснийг зарлан,
Энх амар дэлхийд байг хэмээн
Хаанд магтаал өргөнө.
3. Хэчнээн гайхамшигтай бэлгийг
Чимээгүй өгөө вэ!
Хүмүүнийг тэнгэрийн адислалаар
Бурхан ийн ивээдэг.
Нүгэлт дэлхийд Хүүг ирснийг
Ер сонсож чадахгүй ч
Номхон даруу бодгалийн буйд
Есүс Христ оршсоор байна.
Үг: Филлипс Брүкс, 1835–1893
Ая: Льюис Х.Рэднэр, 1831–1908