2. Залбирал нь сэтгэлийн зовуурьт ч бий.
Урссан нулимсанд ч бий.
Бурханаас өөр хэн ч дэргэд үгүйд
Дээш бэлчсэн харцанд ч бий.
4. Залбирал нь Христэд итгэгчийн
Амь, амьсгал, агаар юм.
Амьсгал хурааж, тэнгэрт очиход
Аавдаа хэлэх үгс юм.
5. Залбирал нь буруу замаа орхиод,
Гэмшсэн нэгний үг юм.
“Залбирлаа, тэр” гэж тэнгэр элч,
Залбирах мөчид нь баясна.
6. Үг, үйл,оюундаа гэгээнтнүүд
Залбирлаараа нэгдэнэ.
Эцэг, Хүү хоёрт залбирснаар
Эв нэгдэлд барилддаг.
7. Залбирал зөвхөн дэлхийн үйл бус.
Ариун Сүнс залбирч гуйна.
Аливаа нүгэлтнийг өршөөхийг
Эцэгээсээ Есүс гуйна.
8. Залбирлын замаар алхсан, Та.
Залбирахыг заагаач, Та.
Амь, үнэн, зам -Танаар дамжин
Агуу Бурханд бид очино!