33
Энэхүү хүндэтгэлийн өдөр
Баяр хөөртэй
1. Энэхүү хүндэтгэлийн өдөр
Ариун нэрийг Тань магтъя.
Эгнэшгүй гэгээн өргөөнд Тань
Алдрыг Тань чанга тунхаглая!
[Chorus]
Халлелуяа, Халлелуяа,
Хаан, Их Эзэн, Бүтээгчдээ
Хөөр баяраар цалгисан дуугаа
Хоолой цангинуулан өргөе!
2. Сайн мэдээг гэгээнтнүүд замнаад,
Үнэнчээр Танд үйлчилж байна.
Сионы үүдийг дэлгэн нээгээд,
Үлэмж ихээр адисална уу?
[Chorus]
Халлелуяа, Халлелуяа,
Хаан, Их Эзэн, Бүтээгчдээ
Хөөр баяраар цалгисан дуугаа
Хоолой цангинуулан өргөе!
3. Бошиглогчдын угтан айлдсан
Бурханы хаант улсад үйлчилье!
Амлалтын хүүхдүүд тэнд цуглаад,
Аврагчийн сүрэгт нэгдэнэ.
[Chorus]
Халлелуяа, Халлелуяа,
Хаан, Их Эзэн, Бүтээгчдээ
Хөөр баяраар цалгисан дуугаа
Хоолой цангинуулан өргөе!
Үг ба ая: Лирой Ж. Робертсон, 1896–1971. © 1980 IRI