Дуу хөгжим
Эзэний их цэргийг харцгаа!


131

Эзэний их цэргийг харцгаа!

Зоригтой

1. Эзэний их цэргийг харцгаа!

Илд, туг, бамбай агссаар

Агуу ялалт байгуулахаар

Амьдралын дайнд орно.

Жагсан алхаж буй цэргүүд

Жавхаалаг бас хүчтэй.

Жанжиныхаа үгийг даган,

Ийн баясан дуулцгаана:

[Chorus]

Бид ялна, бид ялна,

Гэтэлгэгчтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

2. Хатан зоригт дайчид руу

Халдан довтлон ирэхэд

Эр зориг нь мохоогүй юм.

Эмээж тэд ухраагүй.

Ахлагчийн “Итгэ!” гэх үг

Асар хурдан түглээ.

Асах дохиог харсан тэд

Ийн баясан дуулцгаана:

[Chorus]

Бид ялна, бид ялна,

Гэтэлгэгчтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

3. Тэмцэл, зөрчил үгүй болж,

Тулаан дайн дуусах үед

Амар тайван хөндийд бүгд

Айх аюулгүй цуглана.

Агуу Хааныхаа өмнө

Ард олон нэг дуугаар

Алдрыг нь мөнхөд магтан,

Ийн баясан дуулцгаана:

[Chorus]

Бид ялна, бид ялна,

Гэтэлгэгчтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

Бид ялна, бид ялна, бид ялна,

Эзэнтэй хамт ялна!

Үг: Фанни Ж.Крозби, 1820–1915

Ая: Адам Гэйбэл, 1855–1933

2 Timothy 2:3, 22

Doctrine and Covenants 104:82

Хэвлэх