Дуу хөгжим
Хамаг хүчээ дайчилъя


132

Хамаг хүчээ дайчилъя

Эрч хүчтэй

1. Идэвхтэй, зүтгэлтэй хүмүүс

Хөрст дэлхийд хэрэгтэй.

Ирцгээ, хамт сайн үйлс бүтээцгээе!

Хамаг хүчээ дайчилъя!

[Chorus]

Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе!

Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе!

Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе!

Хамаг хүчээ дайчилъя!

2. Тусархаг гар, өр нимгэн зүрх

Түүний Сүмд хэрэгтэй.

Хийх ажил бидэнд тун их байна.

Хамаг хүчээ дайчилъя!

[Chorus]

Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе!

Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе!

Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе!

Хамаг хүчээ дайчилъя!

3. Хилэнцтэй тэмцэх нь гарцаагүй.

Хойрго бүү зогсоцгоо!

Хэдий удаан үргэлжилсэн ч

Хамаг хүчээ дайчилъя!

[Chorus]

Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе!

Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе!

Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе!

Хамаг хүчээ дайчилъя!

4. Бүхий л зүтгэл, эрч хүчээрээ

Бүтээ, хар, тэмц, залбир!

Хүндтэй ажлыг урагшлуулъя.

Хамаг хүчээ дайчилъя!

[Chorus]

Хамаг хүчээ дайчилъя, хамт зүтгэе!

Хөөр баяраар бялхан үүргээ биелүүлцгээе!

Хэн ч ухралгүй, бүгд хамтдаа хийе!

Хамаг хүчээ дайчилъя!

Үг ба ая: Вилл Л.Томпсон, 1847–1909

Doctrine and Covenants 58:26–28

Doctrine and Covenants 107:99