Дуу хөгжим
Бурхан, Мөнхийн Эцэг минь ээ


89

Бурхан, Мөнхийн Эцэг минь ээ

Бишрэнгүй

1. Мөнх тэнгэрт орших Бурхан,

Мөнхийн Эцэг минь ээ.

Хэрэв бид цэвэр мөн бол

Тэнгэрлэг өргөлийг

Бүгд дурсан санаж болохын тулд

Талх мөн аяга дарсыг

Адисалж мөн ариусгахыг

Есүсийн нэрээр гуйя.

2. Хүүгийн ариун өргөлийг

Хүмүүн сайн ойлгоогүй ч

Бид нүглээс ангижрахын тулд

Бие, цуснаас нь хүртье.

Таны хайрт Хүүгийн шаналлыг

Тийн үр гэлж гэр чилье.

Сэтгэл зүрхээ нэгтгэхээр

Сүнстэй нь үргэлж хамт байя.

3. Тослогдсон Нэгэн Есүс

Тэнгэрээс доош буун ирээд,

Бидний нүглийн төлөөсийг

Биеэрээ төлсөн юм.

Харагдах үзэмж бай дал нь

Хэдий гойд биш ч гэлээ

Биднийг галд цэвэршүүлэхээр

Бошиглогдсон Аврагч.

4. Ариун төлөвлөгөө нь хэчнээн

Агуу мэргэн юм бэ!

Аврал гүйцэлдүүлэхийн тулд

Аврагч дэлхийд төрсөн.

Хөлийнхөө гишгүүр дээр явж,

Хүмүүн адил амьдарч,

Бурханы Хүү амиа өргөв.

Бүгд эсвээс төөрөх байв.

Үг: Виллиам В.Фэлпс, 1792–1872. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Фэликс Мэндельсон, 1809–1847

Doctrine and Covenants 20:77, 79

Isaiah 53:2–5

Хэвлэх