1. Эзэн бол гэрэл. Иймээс би айх юун?
Өдрөөр, шөнөөр ч Тэр дэргэд минь байдаг.
Гэм нүгэл, гай зовлонгоос Тэр аварна.
Гарцаагүй энэ амлалтыг Сүнс надад авчирдаг.
[Chorus]
Эзэн миний гэрэл.
Энэхэн насны баясал, дуу.
Өдрөөр ч, мөн шөнөөр ч
Үргэлж намайг хөтөлдөг.
2. Эзэн бол гэрэл. Үүлс тэнгэрийг бүрхсэн ч
Есүс алдар суунд мөнхөд Хаан суухыг
Ерийн нүдээр бус, итгэлээр бид харна.
Иймд би яа хан харанхуйд үлдэх билээ?
[Chorus]
Эзэн миний гэрэл.
Энэхэн насны баясал, дуу.
Өдрөөр ч, мөн шөнөөр ч
Үргэлж намайг хөтөлдөг.
3. Эзэн бол гэрэл. Миний хүч чадал.
Энгүй төгс хүчээр нь би бүхнийг давна.
Сул доройг минь Тэр нигүүлсэн, хүч өгдөг.
Итгэлээр алхахдаа байнга адислагддаг.
[Chorus]
Эзэн миний гэрэл.
Энэхэн насны баясал, дуу.
Өдрөөр ч, мөн шөнөөр ч
Үргэлж намайг хөтөлдөг.
4. Эзэн бол гэрэл. Миний амь амьдрал.
Түүний дэргэд харанхуй эс оршино.
Тэр миний Гэтэлгэгч, Хаан, Аврагч болохоор
Тэнгэр элч, гэгээнтнүүдийн хамт би магтана.
[Chorus]
Эзэн миний гэрэл.
Энэхэн насны баясал, дуу.
Өдрөөр ч, мөн шөнөөр ч
Үргэлж намайг хөтөлдөг.
Үг: Жэймс Николсон, 1828–1876
Ая: Жон Р.Свийни, 1837–1899