Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 11. Авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Сургаал ба Гэрээ 76


“7-р сарын 11. Авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Сургаал ба Гэрээ 76,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“7-р сарын 11. Авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Зураг
Судар судалж буй залуу эмэгтэй

7-р сарын 11

Авралын төлөвлөгөөний тухай мэдэх нь миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 76

Зураг
хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Хэнд бидний тусламж, залбирал хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ? Бид дараагийн үйл ажиллагаанд хэнийг урих нь зүйтэй вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид ямар үүрэгт ажил хийж гүйцэтгэсэн бэ? Бид ямар үүрэгт ажил хийх хэрэгтэй вэ? Бид бусдыг Христэд ирэхэд хэрхэн урьсан бэ мөн одоо бусдыг хэрхэн урьж болох вэ?

  • Бидний амьдрал. Саяхны ямар туршлага бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн бэ? Бидний амьдралд юу тохиолдож байна вэ мөн бид бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

Зураг
сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд мөнхийн адислалаас хүртэж, Түүнтэй адилхан болох боломж олгох нэгэн төлөвлөгөө өгсөн. Тэрээр бүх хүүхдээ энэхүү төлөвлөгөөг мэдээсэй хэмээн хүссэн учраас цаг хугацааны туршид бошиглогчдод үүнийг илчилсээр ирсэн. Чуулгын эсвэл ангийн гишүүд Сургаал ба Гэрээ 76-г энэ долоо хоногт судлахдаа, төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Аврагчийн үндсэн үүрэг, ирэх амьдралд бидний хүлээн авч болох алдар суу гэх мэт зүйлсийн талаар Бурхан Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт төлөвлөгөөнийхөө талаар юу илчилснийг мэдсэн. Хэрэв бид итгэлтэй байвал Есүс Христийн Цагаатгалаар дамжин төгс болж, бүрэн баяр баясгаланг хүлээн авч, Бурхантай хамт үүрд мөнх амьдарч чадна.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар мэдэх нь амьдралыг харах таны өнцөгт хэрхэн нөлөөлсөн бэ? Та чуулгынхан эсвэл ангийнхандаа авралын төлөвлөгөөний талаар мэдэх нь ямар чухал адислал болохыг ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та заахад бэлдэхдээ Итгэлдээ үнэнч байх нь дээрх “Авралын төлөвлөгөө” ([2004], 254–257) эсвэл ахлагч Дийтр Ф.Угдорфын “Та нарын агуу адал явдал” (2019оны 10-р сарын Ерөнхий чуулган, 95–97) захиасыг уншиж болно.

Зураг
Ангид сууж буй залуу эрэгтэйчүүд

Авралын төлөвлөгөөний талаар суралцах нь бидний амьдралд зүг чиг, зорилго өгдөг.

Хамтдаа суралц

Чуулгынхан эсвэл ангийнхантайгаа авралын төлөвлөгөөний талаар ярилцлага өрнүүлөх нэг арга зам бол хэн нэгнийг дараах гарчгуудыг Сургаал ба Гэрээ 76-ийн шүлгүүдийн хамт самбарт бичихэд урих явдал юм. Мөнх бус байдлын өмнөх амьдрал (22–27-р шүлэг), Мөнх бус амьдрал (40–43-р шүлэг), Үхлийн дараах амьдрал (50–53, 59–62-р шүлэг). Чуулгын эсвэл ангийн гишүүдэд эдгээр шүлгийг гүйлгэж уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд гүйцэтгэсэн Аврагчийн үүргийг хайж олох хэдэн минут өг. Олж мэдсэн зүйлээ гарчиг бүрийн доор бичихийг тэднээс хүс. Доорх үйл ажиллагаанууд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө амьдралыг нь хэрхэн адисалдгийг илүү сайн ойлгоход тэдэнд тусална.

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний зарим нэрийг дахин авч үзэх нь чуулгын эсвэл ангийн гишүүдэд уг төлөвлөгөөг илүү сайн ойлгоход тусалж болно. Тэд “Нэмэлт эх сурвалж”-ийн доорх эхний суман дахь судруудыг уншаад, Бурханы төлөвлөгөөний зарим нэрийг жагсаан бичиж болно. Эдгээр нэр нь төлөвлөгөөний тухай юу заадаг вэ? Жишээ нь, энэхүү төлөвлөгөө бидэнд аз жаргалыг хэрхэн одоо болон мөнхөд авчрах вэ? Эдгээр судар төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Аврагчийн үүргийн тухай бидэнд юу заадаг вэ? Та “Our Eternal Life” or “Men’s Hearts Shall Fail Them” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлээд, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд талархаж байсан үеийнхээ талаар ярихад заадаг хүмүүсээ урьж болно.

  • Авралын төлөвлөгөөний талаар дараах зүйлүүдийг асуусан найздаа хэрхэн хариулах талаар ярилцахад заадаг хүмүүсээ урь. Тухайлбал: Бид хаанаас ирсэн бэ? Бид яагаад энд байгаа вэ? Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ? Тэднийг эдгээр асуултын аль нэгэнд хариулахад бэлдэхдээ Итгэлдээ үнэнч байх нь дахь “Авралын төлөвлөгөө” (9–12-р хуудас) мөн “Нэмэлт эх сурвалж” дахь эх сурвалжуудыг ашиглахад урь. Бид эдгээр асуултын хариултыг мэдсэнээр хэрхэн хүчирхэгжсэн бэ?

  • Чуулгын эсвэл ангийн гишүүд заах боломж гарч ирэх үед сайн мэдээний үнэнийг илүү гүн гүнзгий сурч мэддэг. Чуулгын эсвэл ангийн гишүүдээс авралын төлөвлөгөөний талаар мэдэх зүйлсээ товч хуваалцахаар бэлдэж ирэхийг урьдчилан хүс. Мөн тэд Миний сайн мэдээг номло удирдамжийн 3-р бүлэг дэх “Авралын төлөвлөгөө”-ний ([2019], 254–257) тоймыг ашиглаж болно. Авралын төлөвлөгөөний талаар мэдэх нь юуг өөрчилдөг вэ?

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч зааж байсан хүмүүстээ тунгаан бодох асуултуудыг тавьдаг байсан. Тэрээр тэдний хариултыг чин сэтгэлээсээ сонирхдог байв. Бурханы төлөвлөгөөний тухай тунгаан бодоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд та дээрх асуултуудыг хэрхэн ашиглаж чадах вэ? (Аврагчийн арга барилаар заах нь [2016], 33–34-ийг үзнэ үү.)

Хэвлэх