Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 25. Би яагаад Бурханы зарлигуудад дуулгавартай байх ёстой вэ? Сургаал ба Гэрээ 81–83


“7-р сарын 25. Би яагаад Бурханы зарлигуудад дуулгавартай байх ёстой вэ? Сургаал ба Гэрээ 81–83,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)

“7-р сарын 25. Би яагаад Бурханы зарлигуудад дуулгавартай байх ёстой вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021

Дуулж буй залуу эмэгтэйчүүд

7-р сарын 25

Би яагаад Бурханы зарлигуудад дуулгавартай байх ёстой вэ?

Сургаал ба Гэрээ 81–83

хамтдаа зөвлөлд шигтгээ зураг

Хамтдаа зөвлөлд

Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.

Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).

  • Манай чуулга болон анги. Бид чуулгын эсвэл ангийн гишүүдээ эв нэгдэлтэй болгохын тулд юу хийж чадах вэ? Бид ямар зорилго дээр хамтарч ажиллахыг хүсэж байна вэ?

  • Бидний үүрэг, хариуцлага. Бид сайн мэдээг хуваалцахын тулд юу хийж байна вэ? Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр ямар туршлага хуримтлуулсан бэ?

  • Бидний амьдрал. Бид Их Эзэний мутрыг амьдралдаа хэрхэн харж байсан бэ? Энэ долоо хоногт судраас суралцахад бидэнд юу сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:

  • Заасан зарчмуудыг гэрчил.

  • Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.

сургаалыг заа шигтгээ зураг

Сургаалыг заа

Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Заримдаа Бурханы зарлигууд бидний эрх чөлөөг боогдуулан, сонгох эрхийг хязгаарлаж байгаа мэт бидэнд санагдаж болно. Үнэндээ бол зарлигууд нь бидний эрх чөлөөг нэмэгдүүлдэг. Сургаал ба Гэрээ 82:8–10-аас зарлигууд нь бидэнд Бурханы хүслийг ойлгоход тусалдаг бөгөөд бид тэдгээрийг дуулгавартай дагавал үйлдэл маань “[бидний] авралын төлөө [бидэнд] эргэх” болно гэдгийг мэдэж авдаг. Үнэндээ бид Бурханыг дуулгавартай дагавал Тэр амласан бүх адислалаа бидэнд өгөх “үүрэг хүлээдэг” (9–10-р шүлэг). Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад дуулгавартай байх үед Тэрээр таныг хэрхэн адисалсан бэ? Заахад бэлдэхдээ, ахлагч Дэйл Г.Рэнландын “Ерөөл олшрох нь” захиасыг уншиж (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81–86) эсвэл Gospel Topics article “Obedience” (topics.ChurchofJesusChrist.org) дээрх зарим эх сурвалжийн талаар тунгаан бодож болно.

Суралцаж буй залуу эмэгтэй

Өнгөрсөн үеийн Бурханы итгэлтэй үйлчлэгчдийн жишээ итгэлтэй амьдрахад өнөөдөр биднийг урамшуулдаг.

Хамтдаа суралц

Танай чуулгын эсвэл ангийн гишүүд зарим зарлигийг дагаж чадахгүй байж болох юм. Дуулгавартай байдал яагаад чухал болохыг ойлгоход туслах нь тэднийг сүнслэгээр өдөөж болно. Энэхүү тоймын гарчгийг самбарт бичээд, чуулгын эсвэл ангийн гишүүдийг хариултыг нь хуваалцахад урь. Та тэднээс энэ долоо хоногт уншсан байж болох Сургаал ба Гэрээ 82:8–10-аас нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийг хүсэж болно. Дараа нь Бурханд дуулгавартай байх нь хэцүү байсан ч яагаад үргэлж чухал байдгийг илүү сайн ойлгоход тэдэнд туслахын тулд доорх үйл ажиллагаануудаас нэг юм уу түүнээс олныг сонго.

  • Зарлигуудыг учир шалтгааныг ойлгох юм бол дуулгавартай дагахад илүү амархан байж болно. Бурхан яагаад бидэнд зарлиг тушаал өгдгийг мэдэхийн тулд чуулгын эсвэл ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” (эсвэл санаанд тань орж ирсэн бусад эх сурвалж) дахь судрын эшлэлүүдийг уншиж болно. Зарлигуудыг дуулгавартай дагах нь хэцүү гэж бодогдох үед эдгээр судар бидэнд хэрхэн туслах вэ? Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгож та нар ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Forget Me Not” (Liahona, Nov. 2011, 122) захиасын “Fourth, forget not the ‘why’ of the gospel” гарчигтай хэсгийг хамтдаа уншиж болно.

  • Таны заадаг хүмүүс Аврагчийн дуулгавартай байдлын төгс жишээг ойлгосноор Бурханд илүү бүрэн дуулгавартай байхад сүнслэгээр өдөөгдөж болох юм. Хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч хэзээ Есүс Христ Өөрийн Эцэгийг дуулгавартай дагасан бэ? (Maтай 4:1–11; Лук 22:39–44-ийг үзнэ үү). Дуулгавартай байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээг Еврей 11 дээрээс олж болно. Танай чуулга эсвэл ангийнхан магадгүй эдгээр жишээнээс, тухайлбал гэр бүлийнхээ болон бусад таньдаг хүнийхээ жишээнээс нэгийг сонгоод, тэдний юу нь сүнслэгээр өдөөдөг талаар хуваалцаж болох юм. Тэд яагаад Их Эзэнд дуулгавартай байхыг сонгосон бэ? Биднийг дуулгавартай байхаар сонгох үед Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Та чуулгын эсвэл ангийн гишүүдэд зарлигуудыг ачаа дарамт биш, харин адислал гэж харахад нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Д.Тодд Кристоффэрсоны заасан зүйлийг хуваалцаж болно. Та шат авчирч эсвэл шатны зураг харуулаад, залуу хүнд ойлгох, дагахад хэцүү зарлигуудаар гишгүүр тус бүрийг тэмдэглэхийг заадаг хүмүүсээсээ хүсэж болно. Ахлагч Кристоффэрсоны үг зарлигуудыг дагахаар хичээж байгаа хүнд хэрхэн туслах вэ?

  • ChurchofJesusChrist.org болон Gospel Library аппликэйшн дээрх хэд хэдэн видео бичлэгт дуулгавартай байдлын талаар заадаг (“Нэмэлт их сурвалж”-ийг үзнэ үү). Та бас анги эсвэл чуулга бүрээс нэг гишүүнд цуглааны өмнө эдгээр видео бичлэгээс нэгийг үзээд, дуулгавартай байдлын тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэх даалгавар өгч болно. Чуулгын эсвэл ангийн гишүүд Бурханы зарлигуудыг дагах тухай өөрсдөө видео бичлэг хийхээр төлөвлөж болох юм. Дараа нь тэд видео бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавих ажлыг зохион байгуулж болно.

Итгэлээр үйлд

Чуулгын эсвэл ангийн гишүүдийг өнөөдөр олж авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэн авахад урь. Өнөөдрийн хичээл тэдний тавьсан хувийн зорилготой ямар холбоотой вэ? Хүсвэл чуулгын эсвэл ангийн гишүүд санал бодлоо хуваалцаж болно.

Нэмэлт эх сурвалж

  • 1 Нифай 17:3; Moзая 2:41; Сургаал ба Гэрээ 130:20–21 (Бид зарлигуудад дуулгавартай байснаар адислагддаг)

  • Дэд хууль 10:12–13; Иохан 14:15; 1 Иохан 5:1–3 (Бид Бурханд хайртай учраас зарлигуудыг дагадаг)

  • Сургаал ба Гэрээ 93:20 (Дуулгавартай байдал нь биднийг Бурханы бүрэн дүүрэн байдлыг хүлээн авах боломжтой болгодог)

  • Миний сайн мэдээг номло (2019) удирдамжийн 3-р бүлэг дэх “Дуулгавартай байдал,” 80

  • Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Зарим хүн шинэ ба үүрдийн гэрээний зарлигууд дахь дуулгавартай байдлыг зөвхөн золиослол, хязгаарлалт гэж үздэг. Гэхдээ гэрээндээ өөрийгөө чөлөөтэй, илэн далангүй зориулдаг хүмүүс агуу чөлөөт эрх, амжилт ололтод хүрдэг. Үүнийг бид үнэнээсээ ойлгох үед цөөхнийг бус, харин илүү олон зарлигийг эрж хайдаг. Бидний суралцаж, амьдардаг шинэ хууль зарлиг бүр улам илүү өндөрт авиран гарах нэг илүү гишгүүр эсвэл нэг илүү алхам юм. Үнэнээр, сайн мэдээгээр амьдрах нь сайн амьдрал мөн” хэмээн заасан (“Гэрээнүүдийн хүч,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23).

  • “The Sting of the Scorpion,” “Stay within the Lines,” “A Secure Anchor,” “Shower of Heavenly Blessings,” “Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God,” видео бичлэгүүд, ChurchofJesusChrist.org

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч шавь нараа гэрчлэхэд урьсан бөгөөд тэднийг гэрчлэхэд Сүнс зүрх сэтгэлд нь хүрсэн юм. Та зааж байхдаа чуулгын эсвэл ангийн гишүүдийг зарлигуудыг сахихын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.