“Пoрнограф,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 151–152
“Пoрнограф,” Итгэлдээ үнэнч байх нь, 151–152
Порнограф
Порнограф бол бэлгийн харьцааны мэдрэмжийг өдөөх замаар хүний биеийг эсвэл бэлгийн харьцааг дүрслэх эсвэл тайлбарлах аливаа материал юм. Энэ нь сэтгүүл, ном, зурагт, кино, хөгжим, интернэт зэрэг олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин тараагддаг. Энэ нь тамхи, архи, хар тамхи биед хор хөнөөлтэйн адил сүнсэнд хор хөнөөлтэй. Ямар нэг байдлаар порнографыг ашиглах нь Бурханы зарлигийг зөрчиж байгаа хэрэг юм. “Чи … садар самууныг үйлдэх буюу … энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (С ба Г 59:6). Энэ нь бусад ноцтой нүгэл рүү удирдаж чадна. Сүмийн гишүүд ямар ч төрлийн порнографаас зайлсхийж, үүнийг үйлдвэрлэх, тараан түгээх, хэрэглэхийг эсэргүүцэх ёстой.
Порнограф нь эмгэнэлтэйгээр донтуулагч юм. Бусад донтуулагч зүйлтэй адил энэ нь хүмүүсийг туршиж үзэхэд хөтөлж, тэгээд илүү хүчтэй өдөөлтийг эрэлхийлэхэд хүргэдэг. Хэрэв та туршиж үзээд, үүний хавханд өөрийгөө үлдэхийг зөвшөөрвөл энэ нь таныг устгаж, таны оюун ухаан, зүрх сэтгэл, сүнсийг доройтуулах болно. Энэ нь амьдралын гоо сайхныг мэдрэх мэдрэхүй хийгээд өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг тань дээрэмдэх болно. Таныг сүйрүүлж, хилэнцэт бодол санаа хийгээд магадгүй хилэнцэт үйлдэл рүү хөтөлнө. Энэ нь гэр бүлийн харилцааг тань аймшигтайгаар сүйтгэнэ.
Порнографын донтуулах шинж чанар ба бие, сүнсэнд нөлөөлөх тэрхүү хор хөнөөлөөс болж Бурханы үйлчлэгчид биднийг үүнтэй тэмцэхийг дахин дахин сануулсаар ирсэн. Хэрэв та порнографын хавханд орсон бол даруй больж, тусламж эрэлхийл. Наманчлалаар дамжуулан та уучлалыг хүлээн авч, сайн мэдээнд найдварыг олж чадна. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө асуудлаа хэрхэн даван туулах болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хэрхэн эдгэрэх талаар зөвлөгөө авахаар яв. Энэхүү аймшигтай донтолтыг давж гарах хүч чадал өгөхийг Их Эзэнээс хүс.