Бусад эх сурвалж
Иргэний засгийн газар ба хууль дүрэм


“Иргэний засгийн газар ба хууль дүрэм,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 115–117

“Иргэний засгийн газар ба хууль дүрэм,” Итгэлдээ үнэнч байх нь, 115–117

Иргэний засгийн газар ба хууль дүрэм

Сургаал ба Гэрээний 134-р хэсэгт хожмын үеийн гэгээнтнүүдийн “дэлхийн засгийн газрууд хийгээд хуулиудад нийтэд нь итгэх бидний итгэл” (С ба Г 134, хэсгийн гарчиг) гэдгийг тоймлодог. Энэ хэсэг дараах мэдэгдлүүдийг хамардаг.

“ЗАСГИЙН газрууд хүмүүний ашиг тусын тулд Бурханаас үндэслэн байгуулагдсан гэдэгт бид итгэдэг; мөн нийгмийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө хуулиуд боловсруулах хийгээд тэдгээрийг хэрэглэхийн аль алинтай нь холбогдуулан тэрээр хүмүүнийг ажил үйлсийнхээ төлөө хариуцлага хүлээлгэхээр болгодог билээ. …

Бүх хүмүүн өөрсдийн харьяалагддаг холбогдох засгийн газруудыг дэмжиж мөн тулах үүрэгтэй байхын сацуу, өөрсдийн зүй ёсны хийгээд салшгүй эрхүүдийг ийм засгийн газруудаар хамгаалуулах ёстой; ийнхүү хамгаалагдсан иргэн бүр үймээн самуунд өдөөн хатгагдах хийгээд бослого тэмцэлд нийцэшгүй бөгөөд зохих ёсоор шийтгэгддэг байх ёстой; мөн бүх засгийн газрууд шүүлтүүдийнхээ дагуу олон нийтийн ашиг сонирхлыг дээд зэргээр хангахад ийм хуулиудыг хэрэгжүүлэх эрхтэй; гэсэн хэдий ч, үүний сацуу, ухамсрын ариун нандин эрх чөлөөг дээдлэх учиртай.

Хүн бүр өөрийнхөө албан тушаалд, гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах хийгээд гэмтнүүдийг цээрлүүлэхийн тулд захирагчид болон шүүгчид ч хүндэтгэгддэг байх ёстой гэдэгт бид итгэдэг, мөн бүх хүмүүн хуулиудыг дээдлэн мөн хүндэтгэх үүрэгтэй, тэдгээргүйгээр энх амгалан хийгээд эе эв нь эмх замбараагүй явдал хийгээд аллагаар түрэгдэх болно; бидний ашиг сонирхлуудыг хувь хүмүүсийн хувьд хийгээд улс үндэстнүүдийн хувьд, хүн болон хүний хооронд зохицуулах зорилгыг илэрхийлэхийн тулд хүмүүний хуулиуд үндэслэгдэн бий болдог билээ; мөн тэнгэрээс өгөгддөг бурханлиг хуулиуд, сүнсний зүйлүүдийн дүрмүүд, итгэл болон шүтлэг аль алинд нь хүмүүнээр өөрийг нь Бий Болгогчид хариулагдахаар тодорхойлогддог гэдэгт бид итгэдэг” (С ба Г 134:1, 5–6).

Сүм хийгээд мужийн тусгаарлалтын нэг үндсэн элемент нь шашны эрх чөлөөг олгох засгийн газрын хариуцлага юм. Хожмын үеийн бошиглогчид энэхүү зарчмыг Итгэлийн тунхгийн 11-д өгүүлснээр: “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүнд зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг” болохыг дэмждэг. Сүм хийгээд мужийн салангид тусгаар байдалд нийцүүлэн, Сүм ямар нэгэн нам болоод нэр дэвшигчийг дэмждэггүй. Мөн улс төрийн зорилгоор Сүмийн барилга, байгууламжуудыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Сүм нь улс төрд оролцдоггүй боловч хэлэлцэж үзэх ёс суртахууны асуудал байгаа үед үргэлж мэдэгдэл хийдэг.

Хэдийгээр Сүм улс төрийн хувьд төвийг сахисан байдалтай байдаг боловч Сүмийн удирдагчид гишүүдийг иргэнийхээ хувиар оролцож байхыг хөхиүлэн дэмждэг. Хожмын үеийн гэгээнтэн хүний хувьд, та амьдарч байгаа улс орон дахь өөрийн орон зай, эзлэх байр суурийг ойлгох хэрэгтэй. Улс орныхоо түүх, өв уламжлал, хууль дүрмийг судал. Хэрвээ сонгууль өгөх, засгийн газрын үйл хэрэгт оролцох боломжтой бол эрх чөлөө, шударга ёс, үнэний зарчмуудыг хамгаалж, дэмжихээр идэвхтэй оролц.