“Хүүхэд үрчилж авах,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 219–220
“Хүүхэд үрчилж авах,” Итгэлдээ үнэнч байх нь, 219–220
Хүүхэд үрчилж авах
Хүүхэд гэрлэлтийн тангаргаа хүндэтгэдэг, хайр, дэмжлэг туслалцаа үзүүлдэг эцэг эхээр өсгүүлэх эрхтэй. Хүүхэд үрчилж авах нь ийм боломжгүй төрсөн олон хүүхдийн хувьд агуу адислал юм.
Гэрлээгүй үедээ хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхдийн эцэг эх гэрлэн, мөнхийн гэр бүлийн харилцаа тогтоохын төлөө хамтдаа ажиллах нь хамгийн сайн сонголт мөн. Хэрэв гэрлэлт амжилттай болоогүй бол тэд LDS Family Services (ХҮГ Гэр бүлийн үйлчлэл)-ээр дамжуулан хүүхдээ хүнд үрчлүүлэх нь зүйтэй. LDS Family Services (ХҮГ Гэр бүлийн үйлчлэл)-ээр дамжуулан нярай хүүхдийг үрчлүүлэх нь гэрлээгүй хосод хүүхдийнхээ төлөө хамгийн сайн гэгдэх зүйлийг хийхэд тусалдаг. Энэ нь хүүхэд ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбогддог мөн үүнд хамаарах бүх хүний амьдралд сайн мэдээний адислал ирнэ гэсэн найдварыг нэмэгдүүлдэг гэдгийг баталж өгдөг. Хүүхэд үрчилж авах нь хүүхдийн төрсөн эцэг эх хоёрыг болон уг хүүхдийг мөн үрчилж авсан гэр бүлийг адисалдаг амин хувиа хичээгээгүй, хайрын шийдвэр байдаг.
Хэрэв та гэрлэсэн мөн та болон таны хань хүүхэд үрчилж авахыг хүсдэг бол улс орон, засгийн газрын агентлагуудын оролцоотой хийгддэг бүх хууль зүйн шаардлагыг мэддэг байх ёстой. Санваарын удирдагчтайгаа, шаардлагатай бол LDS Family Services (ХҮГ Гэр бүлийн үйлчлэл)-ийн гишүүдтэй зөвлөлд. Хэрэв танай бүсэд LDS Family Services (ХҮГ Гэр бүлийн үйлчлэл) байхгүй бол хүүхэд, үрчлэн авч буй эцэг эх хоёрын аль алиныг хамгаалах зөвшөөрөл, эрх мэдэл бүхий агентлаг олж авахын тулд санваарын удирдагчидтайгаа хамтран ажилла.