“Бохир хэллэг,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 56–57
“Бохир хэллэг,” Итгэлдээ үнэнч байх нь, 56–57
Бохир хэллэг
Бохир хэллэг бол нандин зүйлсийг үл хүндэтгэн, доромжлох явдал юм. Энэ нь Бурхан Тэргүүтэний аль нэг гишүүний нэрийг үл хүндэтгэн, хайхрамжгүй хэрэглэхийг багтаадаг. Мөн аливаа цэвэр бус, бүдүүлэг үг хэл эсвэл зан байдлыг хамааруулна.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнсний нэрийг үргэлж бишрэл хүндэтгэлтэйгээр хэрэглэ. Тэдний нэрийг буруугаар хэрэглэх нь нүгэл юм. Бохир хэллэг, бүдүүлэг үгс, балмад хэл яриа, дохио зангаа мөн ёс суртахуунгүй хошин яриа нь Их Эзэнийг болон бусдыг гомдоож буй хэрэг мөн.
Бохир хэл яриа таны сүнсийг гэмтээж, таныг доройтуулдаг. Та бусдаас болж бохир үг яриа бүү хэрэглэ. Үүний оронд бусдад урам өгч сэргээдэг цэвэр хэл яриаг хэрэглэ. Зөв боловсон хэл яриатай найз нөхдийг сонго. Эргэн тойронд байгаа хүмүүсээ цэвэр үг хэл хэрэглэхэд урамшуулах үүднээс үлгэр жишээ үзүүл. Хэрэв найз нөхөд, танилууд тань бохир үг хэл хэрэглэж байвал сайхан сэтгэлээр өөр үгс ашиглахад урамшуулан дэмж. Хэрэв тэд эсэргүүцвэл эелдэг байдлаар тухайн газраас холд эсвэл ярианы сэдвээ өөрчил.
Хэрэв та хараал хэлэх зуршилтай болсон бол үүнийгээ больж чадна. Өөрчлөлт хийх шийдвэр гаргаснаар эхэл. Тусламж гуйн залбир. Хэрэв та бохир үгс хэрэглэхээр уруу татагдвал дуугүй байх юм уу хэлэх гэж байгаа зүйлээ өөр байдлаар хэл.