Бусад эх сурвалж
Загалмай


“Загалмай,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 100–101

“Загалмай,” Итгэлдээ үнэнч байх нь, 100–101

Загалмай

Христийн олон сүм загалмайг Аврагчийн үхэл хийгээд Амилуулалт мөн итгэлийнхээ чин сэтгэлийн бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид түүнчлэн Аврагчийн зовлон шаналлыг бишрэл хүндэтгэлтэйгээр дурсан санадаг. Гэвч Аврагч амьдардаг учраас бид Түүний үхлийн бэлгэ тэмдгийг итгэлийнхээ бэлгэ тэмдэг болгон хэрэглэдэггүй.

Таны амьдрал итгэлийн тань илэрхийлэл байх ёстой. Та баптисм хүртэн, гишүүнээр батлуулах үедээ Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахаар гэрээ байгуулсан гэдгээ санаарай. Найз нөхөд тань таныг ажиглахдаа Аврагчийн төлөөх болон Түүний ажлын төлөөх хайрыг тань мэдрэх боломжтой байх ёстой.

Загалмайн тэмдэг зүүдэг Сүмийн гишүүд зөвхөн хожмын үеийн гэгээнтэн цэргийн санваартнууд бөгөөд тэд Христэд итгэгч цэргийн санваартан гэдгээ харуулахын тулд үүнийг цэргийн дүрэмт хувцсан дээрээ зүүдэг.