“Нүгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 143–144
“Нүгэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 143–144
Нүгэл
Бурханы зарлигуудад санаатайгаар дуулгаваргүй байх үедээ бид нүгэл үйлддэг. Өөрсдийн үнэний мэдлэгийг үл харгалзан зөв шударгаар үйлдээгүй үедээ бид мөн нүгэл үйлддэг (Иаков 4:17).
Их Эзэн “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 1:31) хэмээн хэлсэн. Нүглийн үр дүнд Ариун Сүнсийг алддаг бол мөнхийн талаасаа, Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрах боломжгүй болгодгийн учир нь “цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна” (1 Нифай 10:21).
Бидний хүн нэг бүр зарлигуудыг зөрчсөн юм уу өөрсдийн үнэний мэдлэгийн дагуу үйлдээгүй. Төлөөлөгч Иохан: “Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт [Есүс Христ] нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ” (1 Иохан 1:8–9) гэж заажээ. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж мөн нүглүүдээсээ өршөөгдөж чадна.