“Даруу байдал,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 83–84
“Даруу байдал,” Итгэлдээ үнэнч байх нь, 83–84
Даруу байдал
Даруу байх гэдэг нь Их Эзэнд хамааралтай байдгаа талархалтайгаар хүлээн зөвшөөрч, өөрт тань Түүний дэмжлэг байнга хэрэгтэй байдгийг ойлгох явдал юм. Даруу байдал гэдэг нь өөрийн авьяас билиг, ур чадварыг Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүлээн зөвшөөрөх явдал мөн. Энэ бол сул дорой байдал, айдас эргэлзээний шинж тэмдэг биш; харин энэ нь өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг хаана байдгийг мэдэж байгааг тань харуулдаг. Та даруу хэрнээ зоригтой байж чадна. Та даруу хэрнээ урам зоригтой байж чадна.
Есүс Христ бол даруу байдлын агуу жишээ билээ. Тэрээр мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр, Эцэгээсээ хамааралтай байдаг учраас Түүний хүч чадал ирсэн гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг байсан. Тэрээр: “Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. … Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг” (Иохан 5:30) хэмээн хэлдэг байсан.
Хэрэв та Их Эзэний өмнө өөрийгөө даруусгах юм бол Тэрээр чамайг хүчирхэгжүүлэх болно. Иаков: “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг. … Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно” (Иаков 4:6, 10) гэж заасан.