Бусад эх сурвалж
Дайн


“Дайн,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 82–83

“Дайн,” Итгэлдээ үнэнч байх нь, 82–83

Дайн

Хожмын өдрүүдэд дайнууд хийгээд дайнуудын цуурхал сонсогдох болно, мөн бүхэл дэлхий үймээн самуунд байх болно, мөн хүмүүний зүрх сэтгэл мөхөх болно” (С ба Г 45:26) хэмээн Их Эзэн хэлсэн.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бид амар амгалангийн хүмүүс билээ. Бид амар амгалангийн Ханхүү Аврагчийг дагадаг. Дайн төгсөж, амар амгалан газар дэлхийд сэргээгдэх Түүний мянган жилийн хаанчлалыг бид тэсэн ядан хүлээдэг (Исаиа 2:4). Гэвч энэ дэлхийд засгийн газрын удирдагчид заримдаа дайн тулаанд улс үндэстнээ болон эрхэм зорилгоо хамгаалахаар цэргийн анги нэгтгэлээ илгээдэг гэдгийг бид мэднэ.

Цэрэгт хожмын үеийн гэгээнтүүд өөрийн улс орон, Бурхан хоёрын алийг нь сонгох вэ хэмээн зовох хэрэггүй. Сүмд “Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:12). Цэргийн алба энэхүү зарчимд бүхнээ зориулж байгаагаа харуулдаг.

Хэрэв хожмын үеийн гэгээнтнүүд дайнд явахаар дуудагдвал Мормоны Номын цэргийн агуу удирдагч Ахмад Моронайн жишээг харж чадна. Хэдийгээр тэр агуу дайчин байсан боловч “цус урсалтанд баясдаггүй” (Алма 48:11) байв. Тэрээр “Христийн итгэлд гуйвшгүй” байсан бөгөөд тулалдах гол шалтгаан нь “ард түмнээ, эрхүүдээ, мөн төрөлх орноо, мөн шашин шүтлэгээ өмгөөлөх”-ийн тулд байсан билээ (Алма 48:1З). Хэрэв хожмын үеийн гэгээнтнүүд дайнд явах ёстой бол үнэн ба зөв шударгын сүнстэй, сайныг үйлдэх хүсэлтэйгээр явах ёстой. Тэд Бурханы бүх хүүхэд мөн эсрэг талынхаа хүмүүсийн төлөө зүрх сэтгэлдээ хайрыг тээн явах ёстой. Тэгсэн тохиолдолд, цус асгаруулах шаардлага гарахад тэдний энэхүү үйлдлийг нүгэлд тооцохгүй.