Бусад эх сурвалж
Диваажин


“Диваажин,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 84–85

“Диваажин,” Итгэлдээ үнэнч байх нь, 84–85

Диваажин

Судрууд дээр диваажин гэдэг үгийг өөр өөрөөр хэрэглэдэг. Нэгдүгээрт, энэ нь баптисм хүртэж, үнэнч үлдсэн хүмүүст зориулагдсан мөнх бус амьдралын дараах сүнсний дэлхий дэх амар амгалан, аз жаргалтай газрыг хэлдэг (Алма 40:12; Моронай 10:34-ийг үзнэ үү). Сүнсний шоронд байгаа тэдгээрт Есүс Христийн сайн мэдээнээс суралцах мөн өөрсдийн нүглийг наманчилж, ариун сүмд бидний хийдэг ажлаар дамжуулан баптисм болон гишүүний баталгааг хүлээн авах боломж байдаг (C ба Г 138:30–35). Тэд үүнийг хийвэл диваажинд орж болно.

Диваажин гэдэг үгийн хоёр дахь хэрэглээг Аврагчийн Цовдлуулалтын тухай Лукийн цэдэгт өгүүлдэг. Мөн Есүсийг загалмай дээр байхад цовдлуулж байсан нэгэн хулгайч “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай” (Лук 23:42) гэжээ. Лук 23:43-ын дагуу Их Эзэн “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” хэмээн хариулжээ. Бошиглогч Иосеф Смит үүнийг буруу орчуулга бөгөөд Их Эзэн үнэндээ тэрхүү хулгайчийг Түүнтэй хамт сүнсний дэлхийд байх болно хэмээн хэлсэн хэмээн тайлбарлажээ.

Диваажин хэмээх үг 2 Коринт 12:4-т байдаг ба энэ нь магадгүй селестиел хаант улсыг дурдсан. Итгэлийн тунхгийн аравт буй диваажингийн гэсэн үг нь Мянган жил дэх дэлхий ертөнцийн алдар сууг дүрсэлдэг.