Бусад эх сурвалж
Урвалт


“Урвалт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 200–201

“Урвалт,” Итгэлдээ үнэнч байх нь, 200–201

Урвалт

Хувь хүн буюу бүлэг хүн сайн мэдээний зарчмуудаас холдсоноор урвалтын байдалд ордог.

Ерөнхий урвалтын үеүд дэлхийн түүхийн туршид тохиосоор ирсэн. Зөвт байдлын цаг хугацааны дараа хүмүүс ихэнхдээ ёсон бус руу эргэдэг байв. Нэг жишээ бол Их урвалт бөгөөд энэ нь Аврагч Өөрийн Сүмийг зохион байгуулсны дараа тохиосон юм. Аврагчийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс сайн мэдээний зарчмуудыг гуйвуулж, Сүмийн зохион байгуулалт, санваарын ёслолуудад эрх мэдэлгүйгээр өөрчлөлтүүдийг хийжээ. Энэхүү өргөн цар хүрээтэй ёс бусын улмаас Их Эзэн санваарын эрх мэдлийг дэлхийгээс татан авчээ.

Их урвалтын үед хүмүүст амьд бошиглогчдоос ирсэн бурханлаг удирдамж байсангүй. Олон сүм байгуулагдсан боловч тэдэнд хүмүүсийг Бурхан Эцэг мөн Есүс Христийн үнэн мэдлэг рүү удирдах санваарын эрх мэдэл байгаагүй. Ариун судруудын зарим хэсэг гуйвуулагдаж, алдагдсан бөгөөд Ариун Сүнсний бэлэг өгөх, санваарын бусад ёслол гүйцэтгэх эрх мэдэл хэнд ч байсангүй. Энэхүү урвалт 1820 онд Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрыг Иосеф Смитэд үзэгдэж, улмаар сайн мэдээний бүрэн дүүрэн сэргээлтийн эхлэл тавигдах хүртэл үргэлжилсэн.

Бид өнөөдөр Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн үед амьдарч байна. Өнгөрсөн үеийн Сүмээс ялгаатай нь, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ерөнхий урвалтад өртөхгүй. Судрууд Сүм дахин хэзээ ч устгагдахгүй хэмээн заадаг (С ба Г 138:44; Даниел 2:44-ийг үзнэ үү).

Хэдий үнэнээс хазайх өөр нэгэн ерөнхий урвалт тохиохгүй ч хүн нэг бүр өөрсдийгөө хувийн урвалтаас хамгаалж байх ёстой. Та гэрээнүүдээ сахин, зарлигуудад дуулгавартай байж, Сүмийн удирдагчдыг даган, ариун ёслолоос хүртэж мөн өдөр тутам судраас судалж, залбирч, үйлчлэх замаар гэрчлэлээ тогтмол хүчирхэгжүүлэн, өөрсдийгөө хувийн урвалтаас хамгаалж чадна.