Бусад эх сурвалж
Гар тавих


“Гар тавих,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 65

“Гар тавих,” Итгэлдээ үнэнч байх нь, 65

Гар тавих

Гар тавих нь гишүүний баталгаа, томилгоо, гишүүдийг дуудлагат ажилд томилох, өвчтөнийг эдгээх болон бусад санваарын адислал зэрэг санваарын олон ёслолыг гүйцэтгэхэд зориулан Их Эзэний илчилсэн жаяг юм (C ба Г 42:44; Итгэлийн тунхаг 1:4–5). Ёслол хүлээн авч байгаа хүний толгой дээр зохистой санваарын эрх мэдэл бүхий хүмүүс гараа тавьдаг. Ийнхүү тэд зэмсэг болж үйлчилдэг ба тэднээр дамжуулан Их Эзэн хүүхдүүдээ адисалдаг (C ба Г 36:2).

Энэ жаягийг санваартнууд байнга ашигладаг. Адам өөрийн зөв шyдарга эрэгтэй ур удмыг гар тавьснаар томилсон (C ба Г 107:40–50-ийг үзнэ үү). Иаков Ефраим, Манассе хоёрт адислалуудыг нь дурдахдаа тэдний толгой дээр гараа тавьсан (Эхлэл 48:14–19-ийг үзнэ үү). Алма “Бурханы жаягийн дагуу гараа тавин, сүмийн дээр тэргүүлэх санваартнууд хийгээд ахлагчдыг томилов” (Aлмa 6:1). Төлөөлөгч Петр, Иохан хоёр Ариун Сүнсний бэлгийг гар тавьснаар өгсөн (Үйлс 8:14–17). Энэ эрин үед, Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр гар тавьснаар Аароны санваарыг олгосон (Иосеф Смит—Түүх 1:68–69).