Бусад эх сурвалж
Ухамсар


“Ухамсар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 205–206

“Ухамсар,” Итгэлдээ үнэнч байх нь, 205–206

Ухамсар

Бүх хүн буруу, зөвийг ялган салгах чадвартай төрдөг. Ухамсар хэмээн нэрлэх энэхүү чадвар нь Христийн Гэрэлийн илрэл юм (Moронай 7:15–19-ийг үзнэ үү).

Таны ухамсар бол сүнслэг байдлын хувьд хор хөнөөлтэй нөхцөл байдлуудаас хол байхад танд туслах хамгаалалт юм. Та зарлигуудад дуулгавартай байж, зөв шударга шийдвэрүүдийг гаргах үедээ ухамсрын амар амгаланг мэдрэх болно.

Та шархадвал бие махбодын өвчин зовиурыг мэдэрдгийн адил, нүгэл үйлдвэл гэмшил эсвэл буруутай байдлыг мэдэрдэг. Энэ бол нүгэлд хариу үзүүлэх ухамсрын төрөлхийн хариу үйлдэл бөгөөд энэ нь таныг наманчлахад хөтөлж чадна.

Наманчлал хийгээд уучлал нь ухамсрын тань амар амгаланг дахин шинэчилдэг. Нөгөө талаар, хэрвээ та ухамсраа үл тоомсорлон, наманчлахгүй бол ухамсар тань “мөс чанараа хуйхлуула[н],” (1 Tимот 4:2) сүйтгэгдэх болно.

Ухамсраа дагаж сур. Энэ нь сонголтоо ашиглах чухал хэсэг юм. Та ухамсраа хэчнээн их дагах тусам ухамсар тань төдий чинээ хүчтэй болох болно. Мэдрэмтгий ухамсар бол эрүүл сүнсний тэмдэг билээ.