Бусад эх сурвалж
Шударга ёс


“Шударга ёс,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 223–224

“Шударга ёс,” Итгэлдээ үнэнч байх нь, 223–224

Шударга ёс

Шударга ёс бол үйлдлийн үр дагаврыг авчирдаг хувиршгүй хууль билээ. Шударга ёсны хууль байдаг учраас та Бурханы зарлигуудыг дагавал адислалуудыг хүлээн авна (C ба Г 130:21–22). Шударга ёсны хууль нь мөн таны үйлддэг нүгэл бүрийн төлөө хийгдэх төлөөсийг шаарддаг. Энэ нь цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадахыг шаарддаг (1 Нифай 10:21).

Аврагч Цагаатгалыг үйлдэхдээ бидний нүглүүдийг Өөр дээрээ авсан. Тэрээр “хуулийн бүх шаардлагуудыг хангах” (2 Нифай 2:7) чадвартай байсан учраас бидний үйлдсэн нүглийн төлөө хуулийн шаарддаг шийтгэлд Өөрийгөө өгсөн юм. Ийнхүү үйлдсэнээр Тэрээр “шударга ёсны шаардлагуудыг гүйцэлдүүлж” мөн наманчилж, Өөрийг нь дагах тэд бүгдэд нигүүлслийг сунгасан билээ (Moзая 15:9; Aлма 34:14–16). Тэрээр нүглүүдийн тань төлөөсийг төлсөн учраас, хэрэв та наманчлах аваас тэрхүү шийтгэлүүдээр зовохгүй байх болно (C ба Г 19:15–20-ийг үзнэ үү).