Бусад эх сурвалж
Салалт


“Салалт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 165–166

“Салалт,” Итгэлдээ үнэнч байх нь, 165–166

Салалт

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга “эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна” гэсэн байдаг (энэ номын 66-р хуудсыг үзнэ үү). Салалт нь эдгээр үнэнийг үл харгалзан олон нийгэмд ердийн үзэгдэл болоод байгаа бөгөөд Сүмийн гишүүдийн дунд хүртэл өссөөр байна. Энэхүү өсөж буй тахал Бурханых бус, харин дайсны ажил юм.

Гэрлэсэн хос бүр мөнхийн гэрлэлтийн адислалуудад зохистой байхын тулд хамтдаа хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэрэв та гэрлэсэн бөгөөд та хоёрт асуудал тулгарсан бол гэрлэлтийн сэтгэлийн дарамтаас гаргах ихэнх эмчилгээ нь салалт эсвэл тусдаа байх явдал биш гэдгийг санаарай. Энэхүү эмчилгээ нь Есүс Христийн сайн мэдээнээс буюу наманчлал, уучлал, зарчимч байдал болон хайран дотроос олддог. Энэ нь та өөртөө хэрхэн хандаасай гэж хүсдэг шигээ ханьдаа хандахад оршино (Maтай 7:12-ыг үзнэ үү.) Та бэрхшээлүүдээ шийдвэрлэхээр ажиллаж байхдаа, бишопоосоо эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө зөвлөгөө авахаар эрэлхийлэхийн тулд хамтдаа очиж болно.