“Христийн гэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 216–217
“Христийн гэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 216–217
Христийн гэрэл
Христийн гэрэл нь “сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы дэргэдээс урагш гардаг буюу.” Энэ нь “тэрхүү гэрэл бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйл түүгээр зохицуулагддаг хууль болох” юм (С ба Г 88:12–13; 6–11-р шүлгийг үзнэ үү). Энэ хүч нь бүх хүний амьдралд сайнаар нөлөөлдөг нөлөө юм (Иохан 1:9; С ба Г 93:2-ыг үзнэ үү). Христийн гэрлийг судруудад заримдаа Их Эзэний Сүнс, Бурханы Сүнс, Христийн Сүнс эсвэл Амьдралын гэрэл хэмээн нэрлэх нь бий.
Христийн гэрлийг Ариун Сүнстэй андуурах ёсгүй. Энэ нь Ариун Сүнстэй адил хүмүүн бие биш. Энэ нь хүмүүсийг үнэн сайн мэдээг олж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад чиглүүлдэг нөлөөлөл юм (Иохан 12:46; Алма 26:14–15-ыг үзнэ үү).
Ухамсар бол биднийг сайн мууг ялгах боломжийг олгодог Христийн гэрлийн илрэл. Бошиглогч Мормон: “Христийн Сүнс нь хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье; учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг; иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно. … Мөн эдүгээ, ах дүүс минь, түүгээр дүгнэж болох, Христийн гэрэл болох тэрхүү гэрлийг та нар мэдэх учир, буруугаар дүгнэхгүй байхаа мэдэгтүн; учир нь та нар шүүх тэрхүү шүүлтээрээ түүнчлэн шүүгдэх болно” (Moронай 7:16, 18) хэмээн заасан.