Бусад эх сурвалж
Сайн мэдээ


“Сайн мэдээ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 157

“Сайн мэдээ,” Итгэлдээ үнэнч байх нь, 157

Сайн мэдээ

Сайн мэдээ бол Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө юм. Сайн мэдээний гол сургаал нь Есүс Христийн Цагаатгал.

Бошиглогч Иосеф Смит “Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, Наманчлал; гуравдугаарт, Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм; дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:4) хэмээн хэлсэн. Сайн мэдээ нь үүний бүрэн дүүрэн байдалд, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөд бидэнд шаардлагатай бүхий л сургаал, зарчим, хууль, гэрээ, ёслолыг агуулдаг. Хэрэв бид сайн мэдээний дагуу итгэлтэйгээр амьдран, эцсээ хүртэл тэвчих аваас Аврагч Эцсийн шүүлтэд бидний гэмгүйг Эцэгийн өмнө өмгөөлөх болно хэмээн амласан (3 Нифай 27:16-г үзнэ үү).

Бурханы хүүхдүүдийг үүнийг хүлээн авахаар бэлтгэгдэх үед сайн мэдээний бүрэн байдал бүхий л насныханд номлогдсоор ирсэн юм. Хожмын өдрүүдэд буюу цаг хугацааны бүрэн байдлын эрин үед сайн мэдээ нь бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн билээ.