“Бүтээлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 63–64
“Бүтээлт,” Итгэлдээ үнэнч байх нь, 63–64
Бүтээлт
Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийн дагуу тэнгэрүүд болон дэлхийг бүтээсэн (Moзая 3:8; Moсе 2:1-ийг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчлэгдсэн судраас бид Бүтээлтийн ажилд, Их Эзэн урьд нь оршиж байсан элементүүдийг зохион байгуулсан гэдгийг мэдэж авдаг (Aбрахам 3:24-ийг үзнэ үү). Тэрээр дэлхийг зарим хүний итгэдгийн адилаар “юу ч үгүй зүйлээс” бүтээгээгүй юм.
Түүнчлэн судрууд Адамыг “бүх хүмүүнээс анхны хүн” (Moсе 1:34) байсан гэж заадаг. Бурхан Адам, Ева хоёрыг Өөрийн дүр төрхөөр мөн Өөрийн Цорын Ганцын дүр төрхөөр бүтээсэн (Moсе 2:26–27-г үзнэ үү).
Бүтээлт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Энэ нь бие махбод хүлээн авч, сонголтоо хэрэгжүүлж болох дэлхий рүү ирэх боломжийг бидний хүн нэг бүрд олгодог. Өмнөх оршихуйн Бурхадуудын зөвлөлд дараах тунхаглалыг хийсэн. “Бид доошоо явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид эдгээр материалуудаас авч, мөн дээр нь тэд оршин сууж болох дэлхийг бид хийх болно; мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно” (Aбрахам 3:24–25).
Та Бурханы сүнсэн хүүхэд бөгөөд таны бие Түүний дүр төрхөөр бүтээгдсэн юм. Эдгээр адислалын төлөө талархаж явдгаа харуулахын тулд, мэргэн ухааны үг болон сүнслэг хийгээд бие махбодын эрүүл мэндтэй холбоотой бусад зарлигийг дагаснаар та биедээ анхаарал тавьж чадна (С ба Г 89; мөн 88:124-ийг үзнэ үү). Та түүнчлэн бусад хүнийг Бурханы хүүхдүүд мэтээр хүндэтгэж чадна.
Бүтээлтийн бүхий л гоо сайхныг хүртэгчийн хувьд та эх дэлхийдээ анхаарал тавьж, хойч үедээ зориулан хадгалахад нь тусалж чадна.