Бусад эх сурвалж
Анхны нүгэл


“Анхны нүгэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 20

“Анхны нүгэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 20

Анхны нүгэл

Адам, Ева хоёрын Уналтаас болж бүх хүн Бурханаас салж, бие махбодын үхлээс хараат болж, уналтын байдалд амьдардаг. Гэсэн ч олон хүний нэрлэдэг “анхны нүгэл”-ээр бид буруутгагдахгүй. Өөрөөр хэлбэл, бид Еденийн цэцэрлэгт Адамын үйлдсэн гэмийн төлөө хариуцлага хүлээхгүй. Бошиглогч Иосеф Смит “Адамын зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:2) хэмээн хэлжээ.

Цагаатгалаар дамжуулан, Аврагч Еденийн цэцэрлэгт үйлдсэн гэмийн төлөөсийг төлсөн (Moсе 6:53). Тэр Амилуулалтын баталгааг болон Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд үүрд амьдрахаар буцаж очиж чадна гэсэн бидний итгэл дээр үндэслэсэн амлалтыг өгсөн.