Бусад эх сурвалж
Энэрэл


“Энэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 224–226

“Энэрэл,” Итгэлдээ үнэнч байх нь, 224–226

Энэрэл

Энэрэл бол “Христийн цэвэр хайр” буюу “үүрдийн хайр” (Моронай 7:47; 8:17) юм. Бошиглогч Мормон заахдаа: “Энэрэл бол удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, мөн атаархаж жөтөөрхөх нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясах нь үгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг” (Moронай 7:45; 1 Коринт 13:4–7-г үзнэ үү) хэмээсэн.

Есүс Христ бол энэрлийн төгс жишээ мөн. Тэрээр мөнх бус амьдралынхаа тохинууллын үед “сайныг үйлдэн явдаг байсан” бөгөөд сайн мэдээг заан, ядуу, зүдэрсэн, зовсон хүмүүст энэрэнгүй сэтгэлээр ханддаг байв (Maтай 4:23; Maрк 6:6; Үйлс 10:38-ыг үзнэ үү). Түүний энэрлийн хамгийн агуу илэрхийлэл бол Түүний хязгааргүй Цагаатгал байсан. Тэрээр “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй” (Иохан 15:13) хэмээсэн. Энэ нь бидний хэзээ ч ойлгож чадахааргүй, тэвчээр, сайхан сэтгэлийн, амиа үл бодсон агуу үйлдэл байсан. Та Аврагчийн хувиршгүй хайрыг ойлгох ойлголттой байснаар итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилж; Тэрээр таныг өршөөж, сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэлд тань хүчирхэгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байж чадна.

Аврагч танаас Өөрийнх нь хайрыг хүлээн аваасай мөн үүнийг бусадтай хуваалцаасай хэмээн хүсэж байдаг. Тэрээр шавь нартаа “Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иoхан 13:34–35) хэмээн тунхагласан. Гэр бүлийнхээ гишүүдтэй болон бусадтай харилцах харилцаандаа Аврагчийг жишээ болгон хар. Тэрээр дуусашгүй өрөвч сэтгэл, тэвчээр, нигүүлслээр хайрласны адил бусдыг хайрлахыг хичээ.

Аврагчийн төгс хайрыг үргэлжлүүлэн хүлээн авч, бусдад Христийнх шиг хайрыг харуулж байх үедээ та хайр тань өсөн нэмэгдэж байгааг мэднэ. Та Их Эзэнд үйлчилснээр баяр баясгаланг мэдрэх болно. Ариун Сүнс таныг үйлчлэх, бусадтай харилцахад тань удирдан, байнгын хамтрагч байх болно. Тэр таныг Аврагчийн ажилд бүхнээ зориулсны төлөө шагнах үед, Их Эзэнтэй Шүүлтэн дээр уулзахад та бэлтгэгдсэн байх болно. Мормон заахдаа:

“Иймийн тул, хайрт ах дүүс минь, хэрэв та нарт энэрэл үгүй бол, та нар хэн ч биш, учир нь энэрэл хэзээ ч дуусдаггүй; Иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой—

Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх болно.

Иймийн тул, хайрт ах дүүс минь, та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө; та нар Бурханы хөвгүүд болж болохын тулд; тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсний учир, бидэнд энэ найдвар байж болохын тулд, түүний цэврийн адил бид цэвэр болгогдож болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” (Moронай 7:46–48) хэмээсэн.