“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 186–188
“Сүнслэг бэлгүүд,” Итгэлдээ үнэнч байх нь, 186–188
Сүнслэг бэлгүүд
Сүнслэг бэлгүүд нь Ариун Сүнсний хүчээр өгөгдсөн адислалууд буюу чадварууд юм. Бурхан эдгээр бэлгээс хамгийн багадаа нэгийг Сүмийн итгэлтэй гишүүн бүрд өгдөг. Эдгээр бэлгийг авснаар таныг хувь хүний тань хувьд хүчирхэгжүүлж, адисалж мөн бусдад үйлчлэхэд туслах болно. (C ба Г 46:8–12-ыг үзнэ үү.) Судрууд Сүнсний олон бэлгийн тухай заадаг.
-
“Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон” (C ба Г 46:13) хэмээх мэдлэг.
-
Есүс Христийг гэрчилдэг тэдний үгэнд итгэх чадвар (С ба Г 46:14-ийг үзнэ үү).
-
“Үйлчлэлийн ялгаанууд”-ын талаарх мэдлэг (C ба Г 46:15 мөн 1 Коринт 12:5-ыг үзнэ үү). Энэ бэлгийг Сүмийг тохинуулах, удирдахад хэрэглэдэг.
-
“Үйл ажиллагааны олон янз байдлын” мэдлэг ба энэ нь ямар нэгэн сургаал уу мөн нөлөө нь Бурханаас байна уу эсвэл өөр бусад эх сурвалжаас байна уу гэдгийг ялган танихад бидэнд тусалдаг (C ба Г 46:16; мөн 1 Коринт 12:6–7-г үзнэ үү).
-
“Мэргэн ухааны үг”-ийн бэлэг (1 Коринт 12:8; C ба Г 46:17). Энэ нь Мэргэн ухааны үг хэмээн бидний мэддэг тэрхүү хуулийг хэлсэн юм биш. Харин энэ нь мэдлэгийг зөв шударга замаар хэрэглэх чадвар болох мэргэн ухааны бэлэг юм.
-
“Мэдлэгийн үг”-ийн бэлэг (1 Коринт 12:8; C ба Г 46:18).
-
Ариун Сүнсний хүчээр заах чадвар (Moронай 10:9–10 мөн C ба Г 46:18-ыг үзнэ үү).
-
Итгэлийн бэлэг (1 Коринт 12:9; Moронай 10:11).
-
“Эдгэрэх итгэлтэй байх” бэлэг (C ба Г 46:19).
-
“Эдгээх итгэлтэй байх” бэлэг (C ба Г 46:20; 1 Коринт 12:9; Moронай 10:11-ийг бас үзнэ үү).
-
“Гайхамшгуудыг үйлдэх” (1 Коринт 12:10; C ба Г 46:21; мөн Moронай 10:12-ыг үзнэ үү).
-
Бошиглолын бэлэг (1 Коринт 12:10; Moронай 10:13; C ба Г 46:22 ). Хайрт Иохан “Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн” гэж заасан (Илчлэл 19:10).
-
“Тэнгэр элчүүдийг мөн тохинуулах сүнснүүдийг болгоох нь” (Моронай 10:14).
-
“Сүнснүүдийг ялган таних нь” (1 Коринт 12:10; C ба Г 46:23).
-
Өөр өөр хэлээр ярих бэлэг (1 Коринт 12:10; Moронай 10:15; C ба Г 46:24-ийг үзнэ үү).
-
“Хэлнүүдийн хөрвүүлэг”-ийн бэлэг (1 Коринт 12:10; C ба Г 46:25 мөн Моронай 10:16-г үзнэ үү).
Сударт бичигдсэн эдгээр сүнслэг бэлэг болон бусад нь Сүнсний олон бэлгийн зарим нэг жишээ билээ. Их Эзэн таны итгэлтэй байдал, хэрэгцээ мөн таны үйлчилдэг хүмүүсийн хэрэгцээнээс хамааран олон арга замаар адисалж болно. Тэр бидэнд хичээнгүйлэн ажиллахыг зарлигласан бөгөөд ингэснээр бид сүнслэг бэлгүүдийг хүлээн авч чадна.
“Та нар мэхлэгдэхгүйн тулд болгоомжил; мөн та нар мэхлэгдэхгүйн тулд юуны төлөө тэдгээр нь өгөгдсөнийг ямагт санан хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийл;
Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, эрэлхийлдэг, эсвээс надаас асуудаг … тэд бүгд ашиг тусыг олж болохын тулд тэдгээр нь намайг хайрладаг хийгээд миний бүх зарлигийг сахидаг мөн түүнчлэн үйлдэхийг эрэлхийлдэг тэдний ашиг тусын төлөө өгөгддөг болой” (C ба Г 46:8–9; мөн 26-р шүлгийг үзнэ үү).