Бусад эх сурвалж
Сүмийн сахилгын зөвлөл


“Сүмийн сахилгын зөвлөл,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 185–186

“Сүмийн сахилгын зөвлөл,” Итгэлдээ үнэнч байх нь, 185–186

Сүмийн сахилгын зөвлөл

Бишоп, салбарын ерөнхийлөгч болон гадас, номлол, дүүргийн ерөнхийлөгчид нь гишүүдэд наманчлалаар дамжуулан алдсыг даван туулахад туслах үүрэг хариуцлагатай байдаг. Хамгийн ноцтой алдсууд болох иргэний хуулийг ноцтой зөрчих, хань ижлээ болон хүүхдийг хүчирхийлэх, завхайрах, хүчин, цус нэгтэнтэйгээ бэлгийн харьцаанд орох зэрэг нь ихэнхдээ Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээг шаарддаг. Сүмийн албан ёсны сахилгын арга хэмжээнд Сүмийн гишүүнчлэлээс хасах, Сүмийн гишүүнчлэлийн онцгой эрхийг хязгаарлах зэргийг хамруулж болно.

Албан ёсны сахилгын арга хэмжээний үйл явц нь тэргүүлэх санваарын удирдагч сахилгын зөвлөлийг дуудсанаар эхэлдэг. Сахилгын зөвлөлүүдийн зорилго нь алдас үйлдэгч бодгалийг аврах, гэмгүй нэгнийг хамгаалах, цэвэр ариун, зарчимч байдлыг хангах хийгээд Сүмийн сайн нэрийг хамгаалахад оршино.

Сүмийн сахилгын арга хэмжээ нь бурханлагаар нөлөөлөгдсөн үйл явц ба тодорхой хугацааг шаарддаг. Гишүүн энэхүү үйл явцаар болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийн уучлалыг хүлээн авч, оюун санаандаа амар амгаланг болон ирээдүйд алдахаас зайлсхийх хүчийг олж авч чадна. Сүмийн сахилгын арга хэмжээ нь үйл явцын төгсгөл байх албагүй. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд үргэлжлүүлэн хичээж зүтгэснээр Сүмийн бүрэн адислалыг хүлээн авч, эргэн нөхөрлөхөд нь тэдэнд туслахад зориулагдсан юм. Хүссэн үр дүн нь хүн бүрэн наманчлахын тулд шаардлагатай гэх аливаа өөрчлөлтийг хийх явдал билээ.