Бусад эх сурвалж
Гэрээ


“Гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 81–82

“Гэрээ,” Итгэлдээ үнэнч байх нь, 81–82

Гэрээ

Гэрээ нь Бурхан болон хүн эсвэл хэсэг бүлэг хүний хоорондох ариун нандин хэлэлцээр юм. Бурхан тодорхой нөхцөлүүдийг тогтоодог бөгөөд тэдгээр нөхцөлийг дуулгавартай дагавал биднийг адисална хэмээн амладаг. Гэрээнүүдээ сахихыг сонгохгүй бол бид адислалуудыг хүлээн авч чадахгүй мөн зарим тохиолдолд дуулгаваргүй байсныхаа үр дүнд зовж шаналдаг.

Санваарын бүх авралын ёслолыг гэрээнүүд дагалддаг. Жишээ нь, та баптисм хүртэхдээ гэрээ байгуулдаг бөгөөд ариун ёслолоос хүртэх бүрдээ тэрхүү гэрээг шинэчилдэг (Moзая 18:8–10; С ба Г 20:37, 77, 79-ийг үзнэ үү). Хэрэв та Мелкизедек санваар хүлээн авсан бол санваарын тангараг өргөж, гэрээ байгуулдаг билээ (C ба Г 84:33–44-ийг үзнэ үү). Ариун сүмийн хишиг хүртэх болон лацдан холбогдох ёслол нь мөн нандин гэрээнүүдийг агуулдаг.

Их Эзэнтэй байгуулдаг гэрээнүүдээ үргэлж санан, эрхэмлэж бай. Тэгэх аваас та хийх бүх зүйлдээ зарлигдуулах шаардлагагүй юм (C ба Г 58:26–28-ыг үзнэ үү). Та Ариун Сүнсээр нөлөөлөгдөх ба Христийнхтэй адил үйлдэл таны мөн чанарын нэг хэсэг болно. Их Эзэний амласан ёсоор та “баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (С ба Г 42:61). Энэхүү тэнгэрлэг удирдамжаас ирэх ариусгалыг мэдэрч баясах нь таны хамгийн агуу найдвар байх ёстой бөгөөд эдгээр адислалыг алдахаас та хамгийн их айх ёстой.