Бусад эх сурвалж
Мелкизедек санваар


“Мелкизедек санваар,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 123–124

“Мелкизедек санваар,” Итгэлдээ үнэнч байх нь, 123–124

Мелкизедек санваар

“Сүмд хоёр санваар, нэрлэвэл, Мелкизедек болон Аароны … санваар буй” (C ба Г 107:1). “Бурханы Хүүгийн дэг жаягийн дагуух” Мелкизедек санваар нь (С ба Г 107:3) эдгээрийн хамгийн агуу нь юм. Энэ нь “ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг бөгөөд сүм дэх бүх албан тушаалд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй байдаг” (С ба Г 107:8). Энэ нь түүнчлэн “сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг” (С ба Г 107:18) атгадаг. Энэ нь бошиглогч Абрахамын үед амьдарч байсан агуу дээд санваартны нэрээр нэрлэгдсэн (C ба Г 107:2–4; Aлма 13:14–19-ийг үзнэ үү).

Сүмийн удирдагчид Мелкизедек санваарын эрх мэдлээр дамжуулан Сүмийг удирдах, дэлхий даяар сайн мэдээг номлох ажлыг чиглүүлдэг. Мелкизедек санваарын ёслолуудад “бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг” (C ба Г 84:20).

Энэхүү дээд санваарыг Адамд өгсөн бөгөөд Их Эзэнийг Өөрийн сайн мэдээг илчлэх үед ч дэлхий дээр байсаар байгаа билээ. Энэ санваарыг Их урвалтын үед буцаан авсан боловч 1829 оны 5-р сард төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт хүртээж сэргээжээ.

Мелкизедек санваарын албан тушаалууд нь төлөөлөгч, дал, патриарх, дээд санваар мөн ахлагч юм. Дээд санваарын ерөнхийлөгч нь Сүмийн ерөнхийлөгч байдаг (C ба Г 107:64–66).

Сүм дэх эрэгтэйчүүд ариун сүмийн хишгийг хүлээн авч мөн гэр бүлтэйгээ мөнхөд лацдан холбуулахын тулд зохистой Мелкизедек санваар атгагчид байх ёстой. Тэдэнд өвчтөнийг адислах, гэр бүлийн гишүүд болон бусдад онцгой адислал өгөх эрх мэдэл байдаг. Тэд тэргүүлэх санваарын удирдагчдын эрх мэдлээр Ариун Сүнсний бэлгийг өгч, бусад зохистой эрэгтэйг Аароны болон Мелкизедек санваарын албанд томилж чадна.

Эрэгтэй хүн Мелкизедек санваар хүлээн авах үедээ санваарын тангараг өргөж, гэрээ байгуулдаг. Тэрээр итгэлтэй байж, дуудлагаа эрхэмлэн биелүүлж, “мөнх амьдралын үгсэд хичээнгүйлэн анхаарал хандуулж” мөн “Бурханы амнаас урагш гардаг үг бүрээр амьдарна” хэмээн гэрээлдэг. Энэхүү гэрээг сахидаг хүмүүс Сүнсээр ариусгагдаж, “Эцэгт байгаа бүхнийг өвлөн авах болно.” (C ба Г 84:33–44-ийг үзнэ үү.)

Хэвлэх