Бусад эх сурвалж
Сүнс


“Сүнс,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 186

“Сүнс,” Итгэлдээ үнэнч байх нь, 186

Сүнс

Та бол Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхэд бөгөөд дэлхий дээр мэндлэхээсээ өмнө сүнсэн байдлаар оршиж байсан юм. Дэлхий дээрх амьдралын турш таны сүнс мөнх бус эцэг эхээс төрсөн бие махбод дотор байрладаг.

Судруудаас бид сүнсний мөн чанарын талаар ойлгож авдаг. “Бүх сүнс матери мөн, харин энэ нь илүү нарийн, эсвээс цэвэр, мөн гагцхүү илүү цэвэр мэлмийгээр ялгагдан танигдаж болох бөлгөө” (C ба Г 131:7) хэмээн бид мэдэж авдаг. Бид “өөрийнх нь биеийн адил төстэй байдал дахь хүмүүний сүнс болой, тэрчлэн бас амьтны сүнс, мөн Бурханы бүтээсэн бусад амьд болгоных бөлгөө” (C ба Г 77:2; мөн Ифер 3:7–16-г үзнэ үү) хэмээн уншдаг.

Судруудад бие махбод үхсэн үед сүнс нь үхдэггүй гэж заадаг. Сүнс нь биеэс салж, мөнх бус байдлын дараах сүнсний дэлхийд амьдардаг. Амилуулалтын үед сүнс биетэйгээ “хэзээ ч салгагдахгүйгээр нэгдэнэ … тийн бүхэл бүтнээрээ сүнсний хийгээд үхэшгүй байдалд” (Aлмa 11:45) эргэн нэгддэг.