Бусад эх сурвалж
Биеэ цоолох


“Биеэ цоолох,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 51

“Биеэ цоолох,” Итгэлдээ үнэнч байх нь, 51

Биеэ цоолох

Хожмын үеийн бошиглогчид эмчилгээний зорилгоос бусад тохиолдолд биеэ цоолохыг дэмждэггүй. Хэрэв охид, бүсгүйчүүд чихээ цоолохыг хүсэж байвал тэднийг зөвхөн нэг хос даруухан загварын ээмэг зүүхийг дэмждэг.

Энэ зөвлөгөөг үл хайхардаг хүн Их Эзэнийг болон өөрийгөө хүндэтгэхгүй байгаа хэрэг юм. Тэд нэг л өдөр энэ шийдвэртээ харамсах болно.

Төлөөлөгч Паул бидний бие махбодын ач холбогдол, тэдгээрийг санаатай хорлодог аюулын талаар “Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн” (1 Коринт 3:16–17) хэмээн заасан.